Monday, June 24, 2013

6,25

тэр надад шүлэг тэрлэх хормыг өгдөг
гэхдээ хагацлын шүлэг бичихийг хүсээгүй
тэр надад хайрлах шалтгааныг өгдөг
гэхдээ харуусаж уйлахыг би хүсээгүй
дэргэдүүр нь өнгөрөхдөө дэндүү омголон байдаг ч
дэнсэлж ирээд зогсохдоо өөрийгөө би үзэн яддаг
орчилон чи хичнээн хатуу ч
оргилох занг минь хэзээ ч дарахгүй

Saturday, June 22, 2013

6,22

халуун залуу насны минь дундуур
харваад өнгөрсөн миний ганц од
өдөр бүр чамдаа би дурладаг
өнө мөнхөд хайрлахыг бас хүсдэг

*****************************

сэтгэл гэж байхгүй ээ
зүрх ч гэж байхгүй
хөндий хоосон цээжинд
хорвоо багтах нь юу л бол
хоёр нарны хооронд
чмайг хайрлах нь юу л бол

*****************************

голын урсгалыг бүү хүлээ
эргэж ирдэггүй юм
нуурын мандлыг бүү ширт
давалгаалан эргэлддэггүй юм
миний зүрхнээс битгий урваарай
хайлаад урсчихаж мэднэ
мөнхийн бус амьдраль битгий итгээрэй
чамайг минь гомдоочихож мэднэ

Friday, June 7, 2013

тээр тэнд
бүүр түүрхэн мартагдсан
миний гуниг
үес үесхэн
зүрхийг минь эмзэглүүдэг ч
эндээс л би жаргалаа эрдэг
тэр л намар миний зүрхнээс
тогтож чадалгүй одсон чи
гэнэ гэнэхэн
сэтгэлийг минь хөвөлзүүлдэг ч
ганцхан чамд л би
үнэн сэтгэлээ өгч дассан

Monday, June 3, 2013

үл таних өвөөдөө

би мэдэхгүй гэж хэлэхгүй ээ
заяа минь гомдно
би санахгүй гэж хэлэхгүй ээ
тавилан минь гомдно
хэдий би өвөр дээр нь эрхэлж
хоёр атгаараа дүүрэн чихэр аваагүй ч
хэдий би гараас нь түшээд
буян заяаг нь тулаагүй ч
нэг л зүйлээр сэтгэл минь дутдаг
хүн бүхэнд өвөө байдаг ч
хэнийг нь ч би харж байгаагүй ээ...