Wednesday, December 27, 2017

-

Уулзаад ханадаггүй зүрхээ
Одоо л нэг амраахсан
Учраад тогтдоггүй сэтгэлээ
Чамдаа хадгалж жаргахсан
Үнсээд ханадаггүй уруулаа
Хацранд чинь үлдээж хонохсон
Үүрээр санадаг тэр сэтгэлийг
Дэргэдээ авчирч аргамжихсан
Чамайгаа дахиад нэг харахсан
Чимээгүйхэн дэргэдээс чинь ширтэхсэн
Чамтайгаа дахин нэг учрахсан
Чилсэн сэтгэлээ одоо л нэг амраахсан
Бие сэтгэлээрээ чамайгаа би санадаг
Буруу зүйл хийсэн ч уучлахсан гэж хүсдэг
Буддаггүй төрхөөрөө намайг гомдоогоод явсан ч
Буруутгаж би чадалгүй өнөөдрийг хүрсэн
Дотор хүн минь намайг хэмэлнэ
Дутуу байсныг чинь хором бүр мэдрүүлнэ
Өнгөрсөнд өөрийгөө зөв зүйл хийсэн гэж өмөөрөх ч
Өнөөдөр зүрх минь чамайг тэмтэчсээр сууна...

Wednesday, November 8, 2017

зүггүйтэж эрхэлдэг миний гүнж
зүгээр л хайрладаг миний эрдэнэ
бүхнээ зориулдаг үнэнч сэтгэл
бүлээн зүрхэндээ нандигнадаг азтай нэгэн
дэргэдээс нь холдохыг би хүсдэггүй
дэндүү хайртайдаа энгэрт нь эрхэлж хонодог
энгэрээс нь би хэзээ ч  салдаггүй
эрхэлж нялхардаг эрдэнэ нь болоод л тэр

Thursday, November 2, 2017

-

хамт байснаа санаад л
хааяа яваад очмоор бодогдоод л
үнэр чинь дэргэдүүр сэнгэнэхэд
эргэж харсан ч чи байхгүй
хаашаа явсныг чинь асуугаагүй
хаанаас олохоо ч мэдэхгүй
бид нэг хотод амьдардаг ч
магад надаас хол замхарсан ч юм шиг
миний таньдаг хэрнээ мэддэггүй хүн
бэтгэртлээ санадаг хэрнээ огт уулздаггүй танил

Monday, October 30, 2017

Бидэнд дурсамж бий

Болдоггүй хүслээ чамаар аргамжиж
Бурхан шиг нэгэн хэмээн аргагүй итгэж
Буруу байсан ч зөв гэж харсаар
Буйдхан зайнд ч шөнөжин эрхэлдэгсэн
Гараас чинь атгаад дэлхийг тойрно гэж итгэсэн
Ганцхан надад үнэнчээр үлдсэн гэж бодсон
Үдэш бүр ганцхан чамайг л харах гэж очдогсон
Үнэндээ би чамд дурлачихсан байсан
Худал бүхэн чинь үнэн болж сонсогдсон
Хувь заяа гэж чи надаар тохуурхаж байсан
Хувирашгүй амьдралаа чи ардаа нуугаад
Хоосон сэтгэлээр намайг тэвэрдэг байсан
Нэг л өдөр утас минь дуугархад
Одоо больё гэж чи надад тулгасан
Үнэн учирыг чинь асуух завдал
Үлдэх хоромд надад олоогүй ээ
Өдөр өнгөрч, шөнө болдог шиг
Чиний сэтгэл гэнэт хувирсан
Адаг сүүлд нь чи түүнийгээ
Аргагүй байдал гэж худал тайлбарласан
Шашин шүтлэг, өнчин номлол
Үнэндээ энд огт хамаагүй ээ
Надаар тоглосон чиний тохуурхалд л

Өөрийн чинь хүсэлтээр цэг тавьсан нь энэ байж

Friday, June 16, 2017

last perfect ...

олон олон шөнө залбирч хүлээсэн болхоор
оддод хүслээ шивнэн үнэнээ хэлсэн болхоор
орчлонд хүсэx хүсэл минь ердөө чи л болхоор
одоо ч гэсэн хамаагүй дэргэд чинь очихсон...

өнгөрсөнд....

би тэр нууранд хоёул хамт нүүдэллэх гэсэн юм
бадагхан шүлгээ чамдаа л ганцхан унших гэсэн юм
би тэр нуурыг бидний дурсамжаар шаглах гэсэн юм
бодолд минь нуугдсан хайрыг алган дээр чинь хөглөх гэсэн юм шүү
хайрт минь гэж дуудахдаа би жаралтай байсан
хажууд минь үлднэ гэхэд чинь чин сэтгэлээсээ итгэсэн
хоёр буудлын газрыг бидний гүүр гэж харсан ч
хэзээ ч иргэж ирэхгүйгээр явхад чинь...
би итгээгүй ээ
минийх гэж одоо ч хүлээсээр байгаа
магад оддоос асуувал одоо ч итгэсээр байгаа

хүлээж би чадах ч
энэ дэндүү урт хугацаа
хүнийх болоод явсан ч
би чамдаа хайртай хэвээрэй...

Tuesday, April 4, 2017

-

хааяахан би боддог
хаврын шөнө оддыг тоолж суугаад
хайрын тухай дууг
өөртөө зориулж дуулаад
хачин ихээр гунигламаар өдөр
хэл сураг өгөлгүй
хүрээд ирээсэй гэж хүсдэг
тэнд хэн ч байх хэрэггүй
тэгээд би ганцаараа
оддыг тоолж суугаад
хэнд ч хаяглаагүй хайрын захиаг
сэтгэл гарган биччихээд
зүрхнийхээ гүнд давтан давтан уншаад
өөрийгөө нэг хөглөөд
сэтгэлээ онгойтол уйлахсан гэж хүсдэг
би их хачин хүн ээ...

Friday, March 31, 2017

-

бусдын нүднээс далдалж
буруу бүхнийг зөвтгөж
биеэрээ чамайг өмөөрч
бүтэхгүй ч байсан болно гэж итгэсээр
би ганцхан чамайг хайрласан
чи мянган жил хайрлана гэж амласан ч
магад энэ бүхэн хуурамч байсан
миний мэдэхгүй тэр л зүгрүү
бүгдийг орхиод чи нисээд явчихсан
би уйлаагүй ээ, нулимас гараагүй
би шанаалгүй ээ, сэтгэл минь өвдсөн
харин одоо
мэдэхгүй гэдэг ганцхан үгээр
магад би өөрийгөө л хуурч сууна
маргааш гэдэг ганцхан бодлоор
чиний ирэх өдрийг би хүлээнэ

Saturday, February 18, 2017

чи байг...



Нэг шөнийн жаргал
Ганцхан чи байг
Нэг насны дурдатгал
Ганцхан чи байг
Энэ амьдралын алдаа
Ганцхан чамаар дусаг
Эргэж харахгүй одсон нь
Зөвхөн чи л байг
Үхэн хатаж,
Шунан дурласан нь
Эргэж ирэлгүйгээр
Энгээр одсон нь
Чи байг
Энд би
Сүүлчийн удаа
Нулимсаа баръя
Энэ л сэтгэлээ
Эргэж би 
чамд харуулахгүй
Гуйхгүй ээ, би хүсэх ч үгүй
Гутлаа чирж муугаа үзүүлэхгүй
Хэнийг орхисноо
сүүлд нь хараад
Хэлтгий заяагаа
бодож нэг дүгнээрээ
би бардам явна
бусдаас илүү тод гэрэлтнэ
чамайг намайг орхисоны чинь төлөө
тодоос тод асаж амьдарна


***



Хэнээсээ ч эрэх билээ дээ би
Хэнэггүй чамайг яалтай ч бил ээ
Хүрээд ирэх болов уу гэж харуулдсаар
Хэдэн ч сарыг барсан юм бүү мэд
Хаанаасаа  ч хайх билээ дээ би
Хатан зүрхгүй чамайг
Хүний хүнээр орлуулж боломгүй чамд
Хэтэрхий их итгэсэн өөрийгөө яалтай
Зүгээр л суухад
Зүрхнээс зүүгдээд байдаг
Зүйдэлгүй энэ орчилонд
Нүдэнд торох юм алга
Сэтгэлийг чинь хорьж
Зүрхийг чинь аргамж юу гэхэд
Зүг чигээ алдчихаад
Чимээгүй үлдэх юм орь ганцаар
Одоо ер нь больё доо
Орондоо хөрвөөсөөр цөхөрч гүйцлээ
Олоод ирэх хангалттай хугацаа өнгөрсөн ч
Оосор бүчгүй орчлонд
Нэгэнт чи алдуурчээ
Зүрх минь зөнгөөрөө чамайг хүлээнэ
Зүгээр л би зүүдэндээ
Төрхийг чинь ганц хархыг хүснэ

Monday, February 13, 2017

энд...

энд сэтгэл тэмтрэгдэхгүй
эргээд хархад дурсамж үнэртэхгүй
энгүүн хүүрнэлд хүсэл үгүй
эргэж ирхэд нь зүрхэнд багтахгүй
болохгүй гэж бүгдийг хорьно
болчихсон гэж өөрийгөө хүчилнэ
буруу байсныг нь хожим нь ухаарсан ч
будаггүй төрхөнд нь одоо ч шунасаар
тэр тийм нэг хуурамч
тэгсэн хэрнээ өөртөө үнэнч
сэтгэлрүү өнгийхөд хоосон ганцаардал
сэтгэж чаддаг гүн ухаантан
би түүнийг
магтна, матна, мартна
магад намайг хуурсанд нь өширхөнө
би түүнийг
хүснэ, хайрлана, хүлээнэ
магад орхиод явсанд нь гомдно
хаяггүй захидал, хуурамч инээд
бүгдийг нь би өөрт нь буцааж өгнө
чин сэтгэл, хайр, мөрөөдлөө л
чимээгүйхэн би авч үлднэ...

Sunday, January 8, 2017

-

Үүр шөнийн загаар нойр хулжаасан бодлууд
Үүрэглэх зуур надад олгоогүй энэ их хүсэл
Хэзээ нэгэн өдөр намайг чөлөөлж одход
Тэнд л миний сэтгэл амар амгаланг мэдрэх
Хайрын дөнгөнд өөрийгөө дөнгөлүүлсэн
Хайргүй нэгнийг удтал хүлээсэн
Сэтгэл байгаа гэж хий хоосон итгэсэн өдрүүд
Миний жаргалаас алхам алхамаар хумсалсаар
Аниргүйд би хэн нэгнийг хүлээхээ больж
Алдсан цаг хугацаагаа бусдаас эрхээ байж
Аваад явчихсан сэтгэлээ хаанаас ч эрээд олхоо байж
Аргагүйн эрхэнд хүн болох гэж хичээсээр
Оддын тоогоор хайртай гэж хэлсэн ч
Орхиод одохдоо бүгдийг үгүйсгэсэн тэр хүн
Орчлонд ганц хайр минь гэж өмчилсөн ч
Ор сураггүй явхад нь юугаа ч харамлаж чадаагүй
Тэнд би зүрхээ орхиод ирсэн
Тэгсэн хэрнээ сэтгэлээ авхаа мартчихсан
Түүнд би итгэлээ өгөөд явуулчихсан
Төвөггүйхэн тэр намайг мартчихсан гэж хуучилсан

Ганцхан минийх

Ганцхан минийх л гэж бодож явсан цаг
Саяхан мэт санагдаж
Гараас нь хэзээ ч алдуурахгүй гэж
Онгирч явсан үе ард хоцорч
Хэзээд ч байсан эргээд ирнэ гэх итгэл минь хоосорч
Хэн нэгэнд одоо би итгэхээ больж ээ
Дулаахан энгэрт нь эрхэлхийг хүссэндээ
Дууны захаас ч гүйгээд очдогсон
Ганцхан минийх гэж бүрэн итгэсэн тэр шөнүүдэд
Хэнээс ч халгалгүй бөх нойрсдогсон
Тэр үе одоо ард минь хоцорч
Тэнгэрийн амьтай нэгнийг дагаад одож
Одоо надад эрхлэх нэгэн үгүй болж
Орчлонд ганцаараа хоцорсон мэт санагдах болжээ
Яваад л өгсөнд нь хичнээн их харамсавч
Тогтоож дийлээгүйдээ өөрийгөө зэмлэнэ
Надаас бусдад үнэнчээр хандах тэр хүнд
Нартад ганц үнсүүлэхсэн гэх бодол намайг хоргооно