Thursday, November 28, 2013

чамдаа...

хайрлаж дурлахдаа чамдаа би дассан
ханилж суухдаа ганцхан чамайг л хайрласан
хорвоог аргадахдаа ганцхан чамд л иттгэсэн
хүний орчилонд би ганцхан чамааараа л хөглөгдсөн
бусдаас нуусан жаргал минь гэж
ганцхан чамайг би хайрласан
буруу хараагүй сэгэл минь гэж
ганцхан чамдаа би дассан
хорвоог аргадах сэтгэл минь гэж
ганцхан чамдаа би итгэсэн
хүний орчилонгийн утга учир минь гэж
ганцхан чамдаа л би тэмүүлсэн юм шүү

Thursday, November 21, 2013

хулчгар...

    энэ өглөө урьд урьдын өглөөгөөс хамгийн жаргалтай, хамгийн сайхан өглөө байсан. өмнөх орой би түүнийгээ дэндүү дэндүү ихээр санасан, гэрээсээ гарч гүйгээд дэргэд нь очоод суучихмаар тийм ихээр санасан. миний зүрх өмнө нь хэзээ ч тэгэж ихээр хөндүүрлэж байгаагүй. би бүхэл шөнийн турш ганцхан түүнийгээ л зүүдэлсэн. үнэндээ хүнд хайртай байна гэдэг үнэхээр их хэцүү ч түүнээсээ хол байна гэдэг бүр их хэцүү гэдгийг би сайн мэднэ. 
    яг одоо миний зүрх ямар ихээр өвдөж шаналж байгааг хэн ч мэдэхгүй, бас хэн ч ойлгохгүй. оч л доо, ингэж байхаар тэр хүн дээрээ яваад оч. энэ үгийг би өөртөө хэдэн зуун мянган удаа хэлсэн ч миний зориг ерөөсөө хүрээгүй, бас би чадаагүй. хулчгар, хайрынхаа төлөө юу ч хийж чаддаггүй хулчгар гэж та намайг бодож байна уу? үнэндээ бол тийм биш, би дахин нэг удаа тэнэг хүний дүрд тоглохыг хүсээгүй, бас мартаж чадаагүй. 
маш ойлгомжтойгоор, маш энгийнээр надад чи хэрэггүй гэдэг үгийг дэндүү амархан хэлдэг тэр хүн миний дэргэд байх хэрэгтэй гэж үү, гэхдээ тэр миний зүрхэнд аль хэдийн томоос том орон зайг эзэлсэн, энэ орон зайг хэн ч хэзээ ч, яаж ч багасгаж чадахгүй. мартаж чадахгүй, бас хэлж чаддаггүй хулчгар....