Tuesday, August 28, 2018

Үзчихээд өгье, болох уу

Үхэл гэж юу байдгийг
Хүн бүхэн яагаад түүнээс айдгийг
Амьдрал үнэхээр тэнд дуусдаг нь үнэн эсэхийг
Үзчихээд өгье, болох уу

Хайр гэж юу болохыг
Хүн бүр яагаад шимтэн дурладагийг
Эцсийн мөн чанар нь чухам юу болохыг
Үзчихээд өгье, болох уу

Амьдрал гэж хэн болохыг
Аргадаж эсвэл аргалах аль нь зохистойг
Энэ бүхний нар хаана, хэрхэн жаргадагийг
Үзчихээд өгье, болох уу

Monday, August 27, 2018

Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй



Би өөрийгөө барьж үл чадна
Бие сэтгэл минь яг л чамд бүрэн ховсдуулсан мэт
Би хүслээ жолоодож үл чадна
Үнэн төрх минь өөрийгөө чамаас нуух мэт

Би бол ердөө л дүр эсгэгч
Өнөөдөр ялдам нэгэн
Харин маргааш хэн ч болж болно
Чи намайг хэзээ ч олохгүй

Будаггүй төрхөө чамд би дэлгэсэн
Буулгасан шийд чинь намайг гинжилсэн
Үнэн сэтгэлээ чамд би харуулсан
Үнэндээ чи надаар тохуурхаж байсан

Уур бухаимдал, уйтгар гуниг
Хэрхэн аяглахаа би ойлгоогүй
Туних эсхүл үзэн ядах
Тэр өдрийг би одоо ч мартахгүй...

... Тэр тийм нэг хуурамч
Тэгсэн хэрнээ өөртөө үнэнч
Сэтгэлрүү өнгийхөд хоосон гацаардал
Сэтгж чаддаг гүн ухаантан