Thursday, December 13, 2012

тэр л хүнийг

хүлээхгүй байж чадахгүй
тийм л дотно сэтгэл
хайрлахгүй байхын аргагүй
тийм л ариун учирлаар
чамтай би учирсан
харах тусам ганцхан минийх гэж
хагацаж чадамгүй сэтгэлээр
зүрхэнд минь сийлсэн
тэр л хүнээс холдохыг би хүсэхгүй
хайртай гэж хэлж чадаагүй хэрнээ
харамлаж түүнийгээ би харддаг
сэтгэлээ илчилж чадаагүй хэрнээ
сэм сэмхэн би ганцхан түүнийг л үгүйлдэг

Friday, December 7, 2012

,,,

нүүдлийн шувуудын араас
нулимсаа бүү унагаарай
чамайг гэсэн харцанд минь
хэзээ ч бүү эргэлзээрэй
чи минь ганцхан минийх гэж
чимээгүй би зүрхэндээ шивнэдэг ч
ганцхан чиний л хайрыг
бусадтай  хуваалцахыг
би хүсэхгүй