Thursday, December 13, 2012

тэр л хүнийг

хүлээхгүй байж чадахгүй
тийм л дотно сэтгэл
хайрлахгүй байхын аргагүй
тийм л ариун учирлаар
чамтай би учирсан
харах тусам ганцхан минийх гэж
хагацаж чадамгүй сэтгэлээр
зүрхэнд минь сийлсэн
тэр л хүнээс холдохыг би хүсэхгүй
хайртай гэж хэлж чадаагүй хэрнээ
харамлаж түүнийгээ би харддаг
сэтгэлээ илчилж чадаагүй хэрнээ
сэм сэмхэн би ганцхан түүнийг л үгүйлдэг

No comments:

Post a Comment