Wednesday, July 18, 2012

hagatsy gsn ch setgel horogdood bh ym
hairt mni
hayahan chamaigaa harahaar
zondoo ih sanachihsan bh ym
hajuud ni suuhaar
uner ni dotno sanagdaad
hairtai chamaigaa tewreed awmaar boloh ym
hol bgaa bolohoor
helehiin argaguy ih sanah ym
chamigaa
hurdan ireesei gj bodoh burd
tsag er ywahguy ym
udahguy chamtgaa uulzna daa gehees
helhiin argaguy dogdloh ym bi
enehen orchilond chamt l uchirsandaa
denduu iheer aztai hun ym bi...

Sunday, July 15, 2012

- тэнгэрлэг оршихуй




салхины аясанд наадан тоглох
сайхан чиний минь шаргал үс
сэм сэмхэн бодлыг минь хөндөх
сэтгэлт чиний минь алаг нүд

бусдаас илүү харамлаж ирсэн
бурхан мэт дээдлэн хайрласан
бүгдийн дэргэд бахдаж явсан
бодлын минь эзэн тэнгэр чи

чиний бодол бусдаас нэг л онцгой
чмний харц бусдаас нэг л өөр
чи надад л ирсэн бурхны хүү
чи миний тэнгэрлэг оршихуй

хорвоогийн хүмүүс адилгүй ч
ховорхон сэтгэлээрээ тэр бусдаас онцгой
хүний орчилонг олж төрөхдөө тэр
ханхүү бус хайрт минь байсан

нарт орчилонд ганц л тохиох
насан туршын минь миний л амраг
хоёргүй сэтгэлээр хослон амьдрах
хайрын минь эзэн тэнгэр чи

hojimdjee...



chamaigaa bi zuudlew uu
chimeeguy uudeer orood ireh ym
chinii mni ineemseglel busdaas sodon
chamdaa bi hairtai bsan

martah gj hichneen hicheesen ch
magad chi derged mni baih ym
margaash bolhod yvchihna daa gehees
minii zurh emeegeed baih ym

chamtai hamt horwoog tuulna gj
negentee oortoo amlasanaa durshad
hezee ch bieleshguy ter l moroodliig
odon derend shingeej orhijee bi

hen negnii derged chi l nudend uzegdej
heleeguy irsen tawiland chi l gantshan dutagdaj
honog odor ongorhod chamaig l gantshan martya gesen ch
or zurh mni nadaas chamaig l gantshan neheh ym

Saturday, July 14, 2012

...

hairtai gedgee helj chadaaguy ee
chadah ch guy
chinii hairtai huniig bi hairlana
ene minii chamd hairtain
ilrel ch bj bno
sanadag gedgee helj chadaaguy ee
heleh ch guy
ene minii chamd sainii
ilrel ch bj magad
chinii bosgoson amidrliig bi
ooriin garaar suitgehguy ee
en minii chamd zoriulah
tsoriin gants unen hair mni

Friday, July 13, 2012

"..."

нар
тэнгэрийн хаяанаас манддагийг
харах гэж
навчис
өөрийн гэсэн судалтайг
үзэх гэж
ус
өдөр бүр өөр өөрөөр долгиолон урсахыг
харах гэж
салхи
үнэн үгээ чихэнд минь шивнэхийг
сонсох гэж
би энэ орчилонд мэндэлсэн...
...юм бүхэн учиртай

Thursday, July 12, 2012

бод...бод...бод

    Би энэ жил 23 настай. Хүн бүрийн ааш авир адилгүй. Миний хувьд түргэн зантай, тэгээд өрөвч, заримдаа хэрцгий ч юм шиг. Та нар хүний амьдралыг юу гэж боддог вэ? Бурханы бэлэг үү, аль эсвэл чиний хувь тавилан уу? Нэг л удаа туулаад өнгөрөх амьдралыг үр бүтээлтэй өнгөрөөх хэрэгтэй гэж би боддог. Хүн бүр өөр өөрийн философитой. Энэ бол миний философи. Энэ үгийг би үзэл бодол гэж ойлгодог. Хэрхэн амьдрах вэ? Хүн шиг амьдрана гэж юуг хэлдэг вэ? Хүн бүр зөв замаар амьдрахсан гэж ярьдаг ч зарим нь чаддаггүй. Яагаад? Миний бие дотор намайг удирддаг бас нэгэн би байдаг учираас л бие сэтгэл хоёрдно гэсэн үг гараа биз. Сэтгэл нь биеэ удирдах уу? Бие нь сэтгэлээ удирдах уу? Ухаантай байхын үндэс бие сэтгэл харилцан биесээ удирдах. Хүнд зөн гэж байдаг. Энэ заримдаа үнэн, бас худал байдаг. Амьдралд хэрхэн хөлөө олох вэ? Бод, дахин бод, хийж үз, турш. Энд чи алдна бас ононо.
Чи өнөөдөр амьдраад л байна. Хорвоогийн цорын ганц үнэн бол цаг хугацаа чамайг хүлээхгүй. Чи өөртэйгөө уралдаж амьдрах хэрэгтэй. Бүгдийг цаг алдалгүй хий!!! Эцэст нь чи хожино. Би ялагдахыг хүсэхгүй байна. Тэр тусмаа амьдралд. Үеийнхнээсээ нэг алхмын өмнө яв. Одоо чи хожиолд нэг алхмаар ойртлоо. Харин хожчихлоо гэж бүү эндүүрээрэй. Энэ бол ердөө л эхлэл.
Зарим хүмүүс дэлхий сөнөх гэж байна, юу ч хийгээд хэрэггүй гэж ярьхад, зарим нь хийж байгаад хамт сөнөнө гэж байна. Чи юу ч хийхгүй, юу ч сэтгэхгүй байх яг тэр агшинд чи гэдэг хүн, чиний бие махбодийн үйл ажиллагаа төгсгөл болно. Хатуу сонсогдож байна уу? Гэвч энэ үнэн.  Хүн ердөө л хоол идэж амьдардаг гэж бодож байна уу? Хүн бодож сэтгэсэний дүнд өнөөдөр яг энд, ингээд амьдарч чаддаг юм. 
Юуны ч тухай хамаагүй бод, мөрөөд. Жар хол давсан эмгэн арван жиийн төлөвлөгөө гаргаад амьдарч байхад, яагаад чи болохгүй гэж? 
Хүн өмнөө тавьсан зорилгоиой байвал сая утга төгөлдөр амьдарч чадна. Ямар нэг зүйлд тэмүүл, түүнийгээ хүсч мөрөөд, өөрийн болгохын тулд тэмц, эцэст нь гартаа оруулж ав. Энэ бол амьдралын симфони. Хамгийн уянгалаг хөгжим энд л эгшиглэдэг. Эцэст нь ухаантай бай. Юуны төлөө тэмүүлж байгаагаа сайн бод...бод. Хэзээ ч бүү март.

энэ хайр байсан юм

санахгүй бна гэж үү
үргэлж чамдаа хайртай бсныг минь
мэдээгүй бсан гэж үү
зүрх минь ганцхан чиний л төлөө цохилж бсныг
хараагүй юм гэж үү
хайр минь чамайг л гэж буцалж бсныг
энэ хайр бсан юм хонгор минь
энэ миний чамайг л гэх сэтгэл минь бсан  юм
чи энэ бүхнийг мартсан ч
би мартаагүй ээ хайрт минь
чи энэ бүхнийг санахгүй бгаа ч
би хамгийн тод санаж бна хонгор минь
энэ хайр бсан юм амраг минь
би орхиогүй ээ
чамайг гэсэн халуун сэтгэлээ
бидний дунд бсан нандин хайраа
зүрх минь хэдий шаналж байгаа ч
тэвчээд гарна аа би
чамайгаа иргэж ирнэ гэж
итгэж байгаа болохоор
сэтгэл минь хэдий сэмэрч байгаа ч
тэсээд өнгөрнө өө би
чамайгаа маиайг мартаагүй гэдэгт
итгэж байгаа болохоор...
энэ хайр байсан юм хонгор минь

Sunday, July 8, 2012

бүсгүй минь

хаяа ч гэсэн уйлж бай
бүсгүй минь
сэтгэлийн мухар дахь уйтгар гунигаа
хэн нэгэнд хэлж бай
сэтгэлээ онгойтол
уудалж бай
шимшрэн уйлах нулимсаа ч
унагаж бай
эмзэг байдаг юм хүний зүрх сэтгэл
хэтэрхий шаналалыг тэсэхгүй ээ
чиний зүрх
бусдаас бүү нуугд бүсгүй минь
ил гарж, хорвоо ертөнцөд
өөрийгөө таниул хонгор минь
алагхан зүрхээ цэцэгсээр гоёод
алтан дэлхийг хайрлаж амьдар
өөр нэгний сэтгэлдээ оруулаад
өнө мөнхөд хайрлаж жарга бүсгүй минь
хайрла, дурла, бас дахин хайрла
энэ л чиний хүчил төрөгч
баярлан хөөрч, булиглан догдол
энэ л чиний сэтгэлийн эм
хонгор минь

Saturday, July 7, 2012

БОРОО

тэнгэрт үүлс хураад
тэртээ холоос бороо айсуй
би айж байна
дахиад л уйтгарт автах вий гэж
сэтгэлийг минь эмзэглүүлэх
өнөөх бодлууд
ахин надад төрөх вий гэж
би айж байна
би бороотой өдөрт 
хамгаас дургүй
харин нарны илчинд
гилбүүлэх сайхан
аз жаргалтай дурсамж
гэрэл гэгээтэй тэр
мөрөөдөл
миний  бодлыг
ховсдох шиг санагддаг
би бороотой биш
нартай өдөрт
хамгаас дуртай

миний хайр

гил хар үс
өтгөн хөмсөг
онигор нүд
ягаан уруул
энэ миний хайрт
насан туршид минь
зүрхийг минь догдлуулж буй
миний цорын ганц хайрт
түүнд минь
бусдаас ялгарах
гойд зүйл үгүй ч
ганц л зүрхийг
бүтэн хэмээр цохилуулдаг
ганцхан намайг
насан туршид минь жаргаах
миний цорын ганц хайр

Friday, July 6, 2012

ухаарал

ээж минь та миний бурхан
ижий минь та миний шүтээн
хүн бүхнийг наран ээдэг бол
та минь миний ганц наран

та минь намайг хайрлаж
танхил биеийг минь энхрийлж өсгөсөн
тэр их ачийг тань жаахан ч болов хариулбал
үр миний жаргал тэр бус уу

оддоос олон удаа дэргэд минь байж
орчилонд намайг хайрлаж өсгөсөн таны
зэмлэл тань надад сургамж  байдаг
зөөлөн харц тагнь надад өршөөл байдаг

үрээ гэн эхийн тэр сэтгэлийг
үйлийн үрээр умартаж яахан болно
хүүгээ гэх эхийн тэр сэтгэлийг
хүний хүнээр сольж яахан болном

Thursday, July 5, 2012

***

би дэвтэртээ
хагацал гэж гарчиг тавиад
хэн нэгний тухай бичихийг хүссэн
гэхдээ чадаагүй
тэр миний дэргэд байхгүй ч
сэтгэлд минь дандаа хамт байдаг
магадгүй энэ гарчиг дор
ямар нэг зүйл бичвэл
би түүнээсээ үүрд
хагацах юм шиг
аймшигт бодол надад төрсөн
тэгээд л би бичээгүй

дөрвөн улирал

би бол хаврын салхи
хүчтэй бас тэгээд хуйсгануур
учир нь үл олдох тэр араншин
омог бардам зүрх сэтгэл

би бол зуны цэцэг
дэлбээгээ дөнгөж нээж байгаа
энэ ертөнцөд цоо шинээр мэндэлсэн
анхилам үнэрт, ялдам гоо зуны цэцэг

би бол намрын навчис
салхины аясаар хийсэн
хаана ч хамаагүй хүрч чадах
өөрийн гэсэн үнэч сэтгэлгүй

би бол өвлийн цас
чимээгүй, аажуухан будрах
хэн бүхэнд аз жаргалыг түгээгч
тэр л эрх чөлөө, мөрөөдөлдөө хүрч чадах

би бол хаврын салхи

Tuesday, July 3, 2012

цонхны цаанаас би чамайг
удаан ширтсэн
гэнэт чамайг эргэж хархад
би чамаас нуугдсан
яагаад тийм үйлдэл хийснээ
би мэдэхгүй
магадгүй би чамаас айсан
цонхны цаанаас
сэтгэлийг минь
нэвт харахвий гэж
тэгээд би чамаас нуугдсан

Monday, July 2, 2012

эрэгцүүлэл

Би хотын унаган хүүхэд. Ах төрсөн цагаасаа эхлэн 22 жилийн турш энд амьдарч байна. Гэхдээ хөдөө явахыг маш их хүсдэг. Манай орны хөдөө тал зун цагт хичнээн үзэсгэлэнтэй. Би эх орныхоо уул ус, газар шороогоор бахархдаг. Үнэхээр сүрдэм өндөр уул нурууд, урсгал ширүүн гол мөрөн, ногоорон цэлийх хээр тал. Энд л уушги дүүрэн амьсгаа авч, сэтгэл тэнэгэр алхаж болдог юм. Хөдөө нутгаар явалгүй олон ч жил болж. Одоо нэг сайхан хөдөө очиж, майхан бариад, алтан шаргал нарны дор, өөрийн дураар хөлөө жийгээд, голын эрэг дээр хэвтэх юмсан. Хичнээн сайхан, магадгүй жинхэнэ аз жаргал, эрх чөлөө тэнд л байдаг байх. Хотод гэртээ хичнээн их өөрийн дураар байдаг ч машины утаа, дуу чимээ, хүмүүсийн хашгираан. энэ бүхэн миний толгойг дүүргэж, өөрийн эрхгүй бухимдлыг минь төрүүлдэг. Хүйтэн, чийгтэй дөрвөн хананы дунд, бүх л өдрийн турш суух дэндүү гунигтай. Цонхоор хархад өнөө л хөмсгөө зангидаж, биеэ эвхсэн хүмүүс, хаашаа ч юм яарна. Өнөөдөр энэ бүгдийг бид стресс гэж нэрлэдэг. энэ бүхнээс ангижирхын тулд би тэмдэглэлийн дэвтэртээ дөрвөн мөрт тэрлэж эхэлдэг. Нэрт яруу найрагч Д.Нацагдоржийн Эх орон шүлгийг уншхад үнэхээр тэр л сайхан хээр нутагт очсон мэт санагдаж, өөрийн эрхгүй сэтгэл минь догдолдог. өөрийнхөө бодол, мөрөөдөл дотроо аялан явхад цаг хугацаа дэндүү удаан мэт надад санагддаг. Мөрөөдөж чадаж байгаа хүний оюун ухаан хамгийн эрүүл байдаг. Заримдаа би шүлгээ бичиж, үзэг цаас нийлүүлэхгүй бол нэг л юм дутагдаад, амьсгал минь давчдаад байгаа юм шиг санагддаг. Одоо би ганц л юмыг хүсэж байна. Энэ бол монгол орныхоо өнцөг булан бүрд очиж үзэх. Надад Улаанбаатрын утаа бус эрүүл агаар хэрэгтэй.

Sunday, July 1, 2012

чамайг санаж бэтгэрсэн зүрхээ
энд би орхиод явна
ахин эргэж ирэхгүйгээр
бүгдийг би орхиод одно
энэ л миний амьдрал
чамд би үнэнээ хэлье
гомдсондоо би чамаас яваагүй
туньсандаа би чамайг орхиогүй
хорьж боломгүй хайраар
чамайг би хайрласан ч
буцааж боломгүй сэтгэлийг
чамд би өгсөн ч
үүнээс цааш чадахгйү ээ хайрт минь
уучлаарай чи минь намайгаа
догдолсон сэтгэлээ дараад
чамдаа би очино
дэргэд чинь сууж байгаад
хайраа би илчлэнэ
өдөр хоног өнгөрөх тусам
чамдаа би улам ихээр дурлана
энэ миний хайр гэж
чамайг хэзээ ч мартахгүй
энэ л миний чин сэтгэл
чи минь миний үүрдийн ганц хайр