Sunday, July 15, 2012

- тэнгэрлэг оршихуй




салхины аясанд наадан тоглох
сайхан чиний минь шаргал үс
сэм сэмхэн бодлыг минь хөндөх
сэтгэлт чиний минь алаг нүд

бусдаас илүү харамлаж ирсэн
бурхан мэт дээдлэн хайрласан
бүгдийн дэргэд бахдаж явсан
бодлын минь эзэн тэнгэр чи

чиний бодол бусдаас нэг л онцгой
чмний харц бусдаас нэг л өөр
чи надад л ирсэн бурхны хүү
чи миний тэнгэрлэг оршихуй

хорвоогийн хүмүүс адилгүй ч
ховорхон сэтгэлээрээ тэр бусдаас онцгой
хүний орчилонг олж төрөхдөө тэр
ханхүү бус хайрт минь байсан

нарт орчилонд ганц л тохиох
насан туршын минь миний л амраг
хоёргүй сэтгэлээр хослон амьдрах
хайрын минь эзэн тэнгэр чи

No comments:

Post a Comment