Saturday, July 7, 2012

БОРОО

тэнгэрт үүлс хураад
тэртээ холоос бороо айсуй
би айж байна
дахиад л уйтгарт автах вий гэж
сэтгэлийг минь эмзэглүүлэх
өнөөх бодлууд
ахин надад төрөх вий гэж
би айж байна
би бороотой өдөрт 
хамгаас дургүй
харин нарны илчинд
гилбүүлэх сайхан
аз жаргалтай дурсамж
гэрэл гэгээтэй тэр
мөрөөдөл
миний  бодлыг
ховсдох шиг санагддаг
би бороотой биш
нартай өдөрт
хамгаас дуртай

No comments:

Post a Comment