Monday, February 24, 2014

***

хавчигдмал ертөнцөөс гарах ганц гарц нь
ердөө л тэр хөндлөн гудамж
хайргүй хүнээс холдох сэтгэл  нь
ердөө л тэр харанхуй гудамж

Tuesday, February 18, 2014

***

тэнгэр газар хоёр
бие биедээ дурлачихаад
тэртээх толгодыг
өөрсөдийнхөө үрс гэх
тэд хэзээ ч биенээсээ уйддаггүй
тэнгэр газар хоёр
бие биедээ уусчихаад
цагаахан үүлсийг огтхон ч анзаардаггүй
тэд хэзээ ч биенээсээ урваагүй
тэнгэр газрын завсар
олон зүйл амьдардаг ч
тэд ганцхан биесдээ дурлачихаад
өөр хэнд ч урваагүй
тэнгэр газрын энэ агуу хайранд
тэртээх үүлс атаархаж суухдаа
тэнэгхэн бодол толгойд нь орж
жил жилийн зун сэтгэлээ онгойтол асгардаг биз

Monday, February 17, 2014

***

тэртээх тэнгэрийн манан дундаас
би ганцхан чамайг л хайж
тэртээд одсон сэтгэлийнхээ араас
ганцхан чамайг би хайна
хөөрөөд өнгөрсөн
нисээд явчихсан
сэтгэлээ би барьж дийлээгүй ээ 

Tuesday, February 11, 2014

***

юу ч бодохгүй
яг л энэ гашуун кофе шиг
юу ч хийхгүй
яг л энэ зүүд шиг
магад тэр үед амьдрал чи
утгагүй бас сонирхолгүй болно биз...

Tuesday, February 4, 2014

****

би өвдөхөөс айсандаа шүлэг бичдэг
би ганцаардлаас айсандаа шүлэг бичдэг
би дахин шаналахгүйн тулд шүлэг бичдэг
би чамайг мартахын тулд шүлэг бичдэг
магадгүй би шүлэгээр л хань хийдэг
харин энэ шүлэг миний дотны минь ганц найз байдаг
намайг ойлгодог ганц л зүйл энэ орчилонд байдаг
энэ л шүлэг ганцхан намайг ойлгож, бас ухааруулж чаддаг 
би ганцаардлаас айсандаа шүлэг бичдэг

***

нулимсаа унагааж
сэтгэлээн эгшээн
наддаа чи минь хорогдоод яах нь вэ
хавар цаг болдогоороо л болж
нүүдлийн шувууд буцаад л ирнэ