Tuesday, September 17, 2013

***

зүрхэн дэхь хар бул чулуугаа авчихаад
зүгээр л ганцаараа амьдрахсан...

Thursday, September 12, 2013

гунигаа ширгээж чамдаа би дассан
гуравхан үгэнд чинь итгэж хайрласан
зүрхээ аргадаж чамдаа би дурласан
зүггүй насаа мартаж хайрласан

харцнаас нь дальдарч нууцхан хайрласан
хайранд чинь бүдчиж сэмхэн ширтсэн
үгэнд чинь уярч сэтгэлээ алдсан
үнэнээ хэлэлгүй эргээд алхсан....

гунигаа ширгээж чамдаа би дассан

Wednesday, September 11, 2013

зүгээр л надад хайртай гэж хэлээч
худлаа байсан ч хамаагүй ээ
хайртай гэж хэлээч
зүгээр л надад дурласан гэж хэлээч
 хуурч байсан ч хамаагүй ээ
дурласан гэж хэлээч
чиний хэлсэн үг бүхэнд би итгэе
чиний ярьсан бүх зүйлд би итгэе
зүгээр л надад хайртай гэж хэлээч

Thursday, September 5, 2013

эелдэг байсан


эелдэг байсан
сайхан үг бүхнийг чамдаа л би хэлдэг байсан
чи намайг ойлгоогүй
чи намайг мэдээгүй
хожим нь би уйлахыг хүсээгүй ээ
холдож чамааасаа хагацахыг хүсээгүй
сэхүүн зан гаргаж чамдаа би туниагүй
сэтгэл минь харин ганцхан чамруу л тэмүүлдэг байсан
эелдэг байсан
сайхан үг бүхнийг ганцхан чамдаа л хэлдэг байсан