Sunday, August 25, 2013

санаж байна...

үүрийн жингээр дэргэд минь ирж
урилгагүй зочин шиг
сэтгэлд минь шургачихаад
үнэн хайрын халуун баланд
мансууран согттол намайг уяраасан
хайр чи хичнээн хатуу
чиний араас
сэтгэл минь гэгэлзээд болохгүй нь
чиний хойноос
зүрх минь шаналаад болохгүй нь
чамд өгсөн
үнэн хайрынхаа хойноос
би чинь шаналаад тэсэхгүй нь
эргээд ир
дэргэд минь хүрээд ир
санаж байна...

Wednesday, August 14, 2013

чи яг...

чи яг салхи шиг
хаашаа ч хамаагүй нисэн оддог
хэзээ ч сэтгэлд минь тогтдоггүй
чи яг салхи шиг
чи яг бороо шиг
зөөлөн адуу зангаар
дэргэдээ намайг дөнгөлж орхидог
зүрхний минь хэлтгийг үргэлж эмэрдэг болохоор
чи яг бороо шиг
чи яг гол шиг
хэнийг ч хэзээд ч өрөвдөж хайрладаг
өөрөөсөө бусдад аядуу ханддаг
үргэлж хүнийг баярлуулж байдаг
чи яг гол шиг...
...
чи яг аянга шиг...

Sunday, August 4, 2013

ижийгээ би хайрладаг

ижийгээ би хайрладаг
сэмэрсэн дээлнийх нь эмжээрийг эмтэлж
сэгсгэр буурал үсийг нь
илбэн байж хайрладаг
намайг гэсэн жаахан тэр буурлыг
нутгаа зориод явчихвий гэхээс
сэм сэмхэн би хайрлаг
ижийгээ би хайрладаг
тоонот гэрийг түшилцэх эцгийн эзгүйд
танхил үрээ тэвэрч хоносон
шөнүүдийн тоогоор би хайрладаг
тэнгэр нурсан ч үрээ гэх тэр л сэтгэлийг би
тэнэгхэн явахдаа гомдоохвий гэхээс
мэгдэн мэгдэн би хайрладаг
би ижийгээ хайрлдаг
өдөр бүр хэлдэг
хайртай гэх үг минь
худлаа байхвий гэхээс би айдаг
өдөр бүр тэвэрч үнсдэг
тэр л үнсэлт минь
хуурамч байхвий гэхээс би айдаг
би ижийгээ хайрладаг
амьд бурхан минь гэж
шүтэж хайрладаг
би ижийгээ хайрладаг
алдхан биений минь
амьдрал гэж
ижийгээ би хайрладаг.

Friday, August 2, 2013

зөвшөөрөхгүй

зүгээр л хэлсэн юм
болохгүй гэж үү
зүгээр л хайрласан минь
буруу гэж үү
зүүдэнд минь чи
урилгагүй ирсэн бол
зүрхийг минь чи
дураараа шархлуулж чадахгүй
би чамд зөвшөөрөхгүй
намайг гомдоохыг
нулимсыг минь гаргахыг
би чампд зөвшөөрөхгүй
чамд намайг зовоох
 намайг уйлуулах
эрх чамд байхгүй
би чамд зөвшөөрөхгүй...