Friday, May 13, 2016

бусад нь надад хамаагүй

хайр дурлалаараа жигүүр хийсэн
амьдралын минь нэгэн далавч
хайр сэтгэлээрээ зориг хийсэн
халуун зүрхний минь нэг тал
чамайгаа би
хайрлахгүй байхын аргагүй
чамдаа би
чин зүрхнээсээ дурлахгүй байж ч чадахгүй ээ
                бусдын дэргэд чамаараа би гоёдог
                буруу зүйл хийсэн ч
                чамайгаа би өмгөөлдөг
                бундан зүрний минь ганц эзэн
                буурал орчлонгийн цорын ганц хань
                чамдаа би хайртай
амьдрал надад хатуу хандаж л байг
 яадаг юм
аргагүйдээ тэр надаар тохуурхаж л байг
 надад хамаагүй
бие сэтгэлийн минь нэгэн тал
бүтэн заяаны минь нэгэн хэсэг
чи минь л байхад бусад нь надад хамаагүй
                буурал хорвоо намайг сорьж л байг
                бусдын дэргэд ичгүүргүй байдалд оруулж л байг
                надад хамаагүй
                зүрх сэтгэлийн минь нэгэн тал
                зүүд нойрны минь эзэн тэнгэр
               чи минь л байхад бусад нь надад хамаагүй

Monday, May 2, 2016

...

зүүдээ би чамтайгаа хуваалцсан тэр шөнө
завсар гарах зайгүй халуун байж билээ
зүрхээ чи минь надад өгсөн тэр шөнө
зүггүй саран ч хулгайн харц шидэж амжаагүй ээ
хайртай гэж хэлхэд чинь
зүрх минь цээжиндээ багтаж ядаж байсан
хамгийн дулаан тэврэлтэнд чинь
ханашгүй жаргал тэнд л байсан
одоо ч хэр нь санаж байна
оргилох хүсэл минь чамруу тэмүүлж байна
өнөөдөр ч гэсэн хүсэж байна
өөр хэнд ч би ингэж дурласан удаагүй ээ

Sunday, May 1, 2016

-

зүгээр л хайрлъя
зүс буруулж бус
зүрхээ догдлоож хайрлъя
зүүдээ манаж биш
энгэртээ тэвэрч хайрлъя
харах бүрийд сэтгэл догдолж
холдох сэжимд зүрх шархалдаг
чиний төрхөнд бус итгэлд чинь би дурласан
чиний мөнгийг бус хайрыг чинь би шүтсэн