Saturday, February 12, 2022

 хоноцын сэтгэлээр тэвэрчихээд

хүйтэн харцаар шагалчихаад

хөлдүү газар хавьтуулчихаад

хэнэг ч үгүй чи яваад өгчихлөө

би харамсахгүй гэж хичээсэн

харамлахгүй гэж зүтгэсэн

би чамаас юу ч гуйхгүй

би чамтай дахиж уулзахгүй

нүдэнд нулимас цийлэгнээд

сэтгэлд гуниг хураад

зүрхэнд харуусал өтлөөд ирэхэд

чи надаас зугтаад явчихлаа

нэг шөнийн жаргалаа чи надаас булааж авсан

би өгөхийг хүсээгүй

нэг насны гэрлийг минь чи сүүдэрлэчихлээ

би зөвшөөрөхийг хүсээгүй

чи хүссэн бүхнээ надаас авсан

харин намайг шалз шиг хачихсан

чи муу хүн

чамайг уучлах ганц ч сэдэл үгүй

би зүгээр л мартмаар байна