Friday, December 26, 2014

Ододтой хамт учирсан миний амраг

тэр шөнийн тэнгэрийн одод
тэр шөнийн тэргэл саран
тэгхэд би охин байсан
тэнд чи надтай хамт хоносон
одод биднийг ажиж байсан
оргилох хүсэл минь чам дээр бууж байсан
онгод тэнгэр дэргэд минь байсан
орчлонд би хамгийн жаргалтай нэгэн байсан
...тэр шөнийн тэнгэрийн одод

чи миний анхны хайр

бүтээгүй ч гэсэн чи миний анхны хайр
биелээгүй ч гэсэн чи миний цорын ганц хайр
богинохон ч гэсэн чи миний нандин дурсамж
бусдынх болсон ч гэсэн чи миний зүрхний эзэн
одоо хэр нь чамдаа би хайртай
оргилох хүсэл минь урьдын адил хэвээрэй
оддын дэргэд чамайг би хүлээдэг
орчлонд ганц хайр минь гэж чамайг би хайрладаг
чи намайг мартсанд би гомдоогүй
чи намайг орхисонд би харамсаагүй
чамд сэтгэлээ илчлээгүйдээ би өөртөө гомдсон
чамд үнэнээ хэлээгүйдээ би өөртөө харамссан

Monday, December 15, 2014

дэглий нисэх болоогүй ээ
дээлтэйгээ үлдсэн ч хамаагүй
орж гарч суух нь яах вэ
орчлонд тоосгүй үлдсэн ч хамаагүй
миний чамайг санасан сэтгэл минь ердөө л энэ
магад өөр хэнд ч хэлээгүй байх
буруу ташаа ойлгож
буруутгаж чамайг зэмлэхгүй ч
санан гансрах энэ л сэтгэлээ
санаан зоргоор дэлгэж бас чадахгүй нь...
миний галт эрвээхэй
чулуун шалыг товшлон алхаж
чимээгүй ертөнцөд гэрэл авчирна
хүйтэн униарыг үгүй хийж
хүний орчлонгоос халин одно
миний дууч шувуухай
өндөр хаалгыг түлхэн орж
өөрийн ертөнцөд мөрөө үлдээнэ
халуун амьсгаагаар бусдыг төөнөж
харанхуйн эзнийг ирсэнийг зарлана
миний өргөст цэцэг
адаар ширүүн зантай ч
аргадан тунихдаа эмзэгхэн
орчлон ертөнцийн дээвэр
амьд бүхний ноён эцэг
аз жаргалын минь халуун үндэс
миний цорын ганц хайр
хүн гэдэг сонин амьтан
хүний хорвоо гэдэг бүүр ч хачин
дэргэд нь байхдаа хэлээгүй мөртөө
дэрвээд явсан хойно нь үгүйлээд байдаг
энэ сэтгэлээ би яалтай бил ээ
эрийн заяа түшиж
эхнэрийн дүрд тоглож
эм хүмүүний заяанд ханьсах болоогүй ээ гэтэл
хэлийнэ би тавийн талыг туулчихаж
хөхөө донгодсон халуун зун
миний дэргэд хүрээд ирчихэж
тэр минь алга
чи минь явчихаж
би энд ганцаараа үлдчихэж
алдаа...
би алдсан байж
 омог бардам зандаа дийлдээд
огторгуй ертөнцөөр дүүлэн ниссээр
орол буурал ижийнхээ дэргэдээс
одоо хэр нь холдоогүй л байна
чи цагтаа ирсэн
би чамтай уулзсан
дахиад би ганцаараа...

Wednesday, December 3, 2014

сайн байна уу 12 дугаар сар минь


шөнийн одод нь дарсанд согтсон
шивнэн хэлэх үг нь хайранд мансуурсан
уруулаа будаж, өндөр өсгийтөөр гангарсан
12-дугаар сар минь сайн байна уу
би чамайгаа их л удаан хүлээлээ
бүтэн нэг жилийн турш
ганцхан чиний л тухай бодож байлаа
болдогсон бол өнгөрсөн үерүүгээ очихсон гэж мөрөөдлөө
болдоггүй юм байна аа энэ хорвоо,
эргэж эргэдэггүйг би мэдэж авлаа...
сайн байна уу хайрт минь
өдөржин ганцхан чамайгаа л мөрөөдсөөр
олон ч сарыг элээлээ
ээдээ дэргэд минь алга гэж
хайрын захиа ч бичиж үзлээ
гэсэн хэдий ч хэнд хаяглахаа би мэдсэнгүй
"миний хайрт 12-дугаар сар"-д гэсэнд
шууданч миний захиаг тоож авсангүй ээ...
сайн байна уу 12 дугаар сар минь
жилдээ ганц л учирдаг амраг минь
чи минь сайн сууж байв уу
цагаахан цасаар даашинзаа гоёод
цангинасан хоолойгоор инээдээ чимээд
улаан өнгөөр уруулаа будаад
өндөр өсгийтөөр өөрийгөө гангалаад
чамдаа би ирлээ
ирэх ирэхдээ
нэг жилийн дараа ирлээ
чи минь яг л хэвээрээ
аз жаргал, инээд хөөр, баяр баясгалан
чи минь яг л хэвээрэй
сайн байна уу 12 дугаар сар минь...

:}



хайр дурлалаараа жигүүр хийсэн
амьдралын минь нэгэн далавч
хайр сэтгэлээрээ зориг хийсэн
халуун зүрхний минь нэг тал
чамайгаа би
хайрлахгүй байхын аргагүй
чамдаа би
чин зүрхнээсээ дурлахгүй байж ч чадахгүй ээ
                бусдын дэргэд чамаараа би гоёдог
                буруу зүйл хийсэн ч
                чамайгаа би өмгөөлдөг
                бундан зүрний минь ганц эзэн
                буурал орчлонгийн цорын ганц хань
                чамдаа би хайртай
амьдрал надад хатуу хандаж л байг
 яадаг юм
аргагүйдээ тэр надаар тохуурхаж л байг
 надад хамаагүй
бие сэтгэлийн минь нэгэн тал
бүтэн заяаны минь нэгэн хэсэг
чи минь л байхад бусад нь надад хамаагүй
                буурал хорвоо намайг сорьж л байг
                бусдын дэргэд ичгүүргүй байдалд оруулж л байг
                надад хамаагүй
                зүрх сэтгэлийн минь нэгэн тал
                зүүд нойрны минь эзэн тэнэгэр
                чи минь л байхад бусад нь надад хамаагүй

***

зүрхнийхээ хаа нэгтээ чамайг би нуучихаад
зүүдэндээ л ганцхан гаргаж ирж тоглодог
сэтгэлийнхээ гүнд чамайг би нуучихаад
сэм сэмхэн бодолдоо чамтайгаа би уулздаг аа
хүслийнхээ гүнд чамайг би нуучихаад
хүйтэн бороотой үдэш ганцхан чамтайгаа л би ханьсдаг
бодлынхоо гүнд чамайг би нуучихаад
будаггүй төрхөө ганцхан чамдаа л би харуулдаг