Wednesday, December 3, 2014

сайн байна уу 12 дугаар сар минь


шөнийн одод нь дарсанд согтсон
шивнэн хэлэх үг нь хайранд мансуурсан
уруулаа будаж, өндөр өсгийтөөр гангарсан
12-дугаар сар минь сайн байна уу
би чамайгаа их л удаан хүлээлээ
бүтэн нэг жилийн турш
ганцхан чиний л тухай бодож байлаа
болдогсон бол өнгөрсөн үерүүгээ очихсон гэж мөрөөдлөө
болдоггүй юм байна аа энэ хорвоо,
эргэж эргэдэггүйг би мэдэж авлаа...
сайн байна уу хайрт минь
өдөржин ганцхан чамайгаа л мөрөөдсөөр
олон ч сарыг элээлээ
ээдээ дэргэд минь алга гэж
хайрын захиа ч бичиж үзлээ
гэсэн хэдий ч хэнд хаяглахаа би мэдсэнгүй
"миний хайрт 12-дугаар сар"-д гэсэнд
шууданч миний захиаг тоож авсангүй ээ...
сайн байна уу 12 дугаар сар минь
жилдээ ганц л учирдаг амраг минь
чи минь сайн сууж байв уу
цагаахан цасаар даашинзаа гоёод
цангинасан хоолойгоор инээдээ чимээд
улаан өнгөөр уруулаа будаад
өндөр өсгийтөөр өөрийгөө гангалаад
чамдаа би ирлээ
ирэх ирэхдээ
нэг жилийн дараа ирлээ
чи минь яг л хэвээрээ
аз жаргал, инээд хөөр, баяр баясгалан
чи минь яг л хэвээрэй
сайн байна уу 12 дугаар сар минь...

No comments:

Post a Comment