Thursday, July 12, 2012

бод...бод...бод

    Би энэ жил 23 настай. Хүн бүрийн ааш авир адилгүй. Миний хувьд түргэн зантай, тэгээд өрөвч, заримдаа хэрцгий ч юм шиг. Та нар хүний амьдралыг юу гэж боддог вэ? Бурханы бэлэг үү, аль эсвэл чиний хувь тавилан уу? Нэг л удаа туулаад өнгөрөх амьдралыг үр бүтээлтэй өнгөрөөх хэрэгтэй гэж би боддог. Хүн бүр өөр өөрийн философитой. Энэ бол миний философи. Энэ үгийг би үзэл бодол гэж ойлгодог. Хэрхэн амьдрах вэ? Хүн шиг амьдрана гэж юуг хэлдэг вэ? Хүн бүр зөв замаар амьдрахсан гэж ярьдаг ч зарим нь чаддаггүй. Яагаад? Миний бие дотор намайг удирддаг бас нэгэн би байдаг учираас л бие сэтгэл хоёрдно гэсэн үг гараа биз. Сэтгэл нь биеэ удирдах уу? Бие нь сэтгэлээ удирдах уу? Ухаантай байхын үндэс бие сэтгэл харилцан биесээ удирдах. Хүнд зөн гэж байдаг. Энэ заримдаа үнэн, бас худал байдаг. Амьдралд хэрхэн хөлөө олох вэ? Бод, дахин бод, хийж үз, турш. Энд чи алдна бас ононо.
Чи өнөөдөр амьдраад л байна. Хорвоогийн цорын ганц үнэн бол цаг хугацаа чамайг хүлээхгүй. Чи өөртэйгөө уралдаж амьдрах хэрэгтэй. Бүгдийг цаг алдалгүй хий!!! Эцэст нь чи хожино. Би ялагдахыг хүсэхгүй байна. Тэр тусмаа амьдралд. Үеийнхнээсээ нэг алхмын өмнө яв. Одоо чи хожиолд нэг алхмаар ойртлоо. Харин хожчихлоо гэж бүү эндүүрээрэй. Энэ бол ердөө л эхлэл.
Зарим хүмүүс дэлхий сөнөх гэж байна, юу ч хийгээд хэрэггүй гэж ярьхад, зарим нь хийж байгаад хамт сөнөнө гэж байна. Чи юу ч хийхгүй, юу ч сэтгэхгүй байх яг тэр агшинд чи гэдэг хүн, чиний бие махбодийн үйл ажиллагаа төгсгөл болно. Хатуу сонсогдож байна уу? Гэвч энэ үнэн.  Хүн ердөө л хоол идэж амьдардаг гэж бодож байна уу? Хүн бодож сэтгэсэний дүнд өнөөдөр яг энд, ингээд амьдарч чаддаг юм. 
Юуны ч тухай хамаагүй бод, мөрөөд. Жар хол давсан эмгэн арван жиийн төлөвлөгөө гаргаад амьдарч байхад, яагаад чи болохгүй гэж? 
Хүн өмнөө тавьсан зорилгоиой байвал сая утга төгөлдөр амьдарч чадна. Ямар нэг зүйлд тэмүүл, түүнийгээ хүсч мөрөөд, өөрийн болгохын тулд тэмц, эцэст нь гартаа оруулж ав. Энэ бол амьдралын симфони. Хамгийн уянгалаг хөгжим энд л эгшиглэдэг. Эцэст нь ухаантай бай. Юуны төлөө тэмүүлж байгаагаа сайн бод...бод. Хэзээ ч бүү март.

No comments:

Post a Comment