Thursday, July 5, 2012

дөрвөн улирал

би бол хаврын салхи
хүчтэй бас тэгээд хуйсгануур
учир нь үл олдох тэр араншин
омог бардам зүрх сэтгэл

би бол зуны цэцэг
дэлбээгээ дөнгөж нээж байгаа
энэ ертөнцөд цоо шинээр мэндэлсэн
анхилам үнэрт, ялдам гоо зуны цэцэг

би бол намрын навчис
салхины аясаар хийсэн
хаана ч хамаагүй хүрч чадах
өөрийн гэсэн үнэч сэтгэлгүй

би бол өвлийн цас
чимээгүй, аажуухан будрах
хэн бүхэнд аз жаргалыг түгээгч
тэр л эрх чөлөө, мөрөөдөлдөө хүрч чадах

би бол хаврын салхи

No comments:

Post a Comment