Thursday, July 5, 2012

***

би дэвтэртээ
хагацал гэж гарчиг тавиад
хэн нэгний тухай бичихийг хүссэн
гэхдээ чадаагүй
тэр миний дэргэд байхгүй ч
сэтгэлд минь дандаа хамт байдаг
магадгүй энэ гарчиг дор
ямар нэг зүйл бичвэл
би түүнээсээ үүрд
хагацах юм шиг
аймшигт бодол надад төрсөн
тэгээд л би бичээгүй

No comments:

Post a Comment