Friday, March 29, 2013

Би дахин дурламаар байна

би дурламаар байна
шөнийн нойроо хугслан байж үгүйлдэг
тэргэл сарантай хамт шүлэг тэрлэн өнждөг
араас нь харж асгартлаа уйлдаг
ахиад битгий яваарай гэж
аргадан байж гуйдаг
тэр л дурлалтай би
дахин учрахсан
би дахин дурламаар байна
ганцхан түүнийг санахдаа
цээж хөндүүрлэн өвдөх тэр л мэдрэмж
гараас нь зөөлөн атгахдаа
сэтгэл гэгэлзэх энэ л догдлол
холдоод удаагүй ч ахин дахин санах сэтгэл
энэ бүгдийг би
дахин мэдрэхсэн
би дахиад дурламаар байна
өмнө нь би хэзээ ч
ийм жаргалтай байгаагүй гэж
өр зөөлөн сэтгэлээр
түүний нүдрүү ширтэх тэр л мөч
өмнө нь би хэзээ ч
ингэж догдолж байгаагүй гэж
үнэн сэтгэлээсээ
ганцхан түүнийг хайрлах
тэр л хормыг
тэр л догдлол бүрийг
дахин би мэдэрмээр байна
би дахин дурламаар байна.

No comments:

Post a Comment