Saturday, March 2, 2013

***

өөрөө би омголон зантай
өрөөсөө бусдад хатуу ханддаг
үргэлж ганцаардаж, гунихарч явдаг
үүнээс өөр чадал надад үгүй

бусдын хараалыг барж
бухимдсан сэтгэлээ нулимсаараа зөөллөнө
цээжинд мин оволзох тэр л аянга мэт авир
цэргийн формтой чамайг л харахад дарагддаг

хатуу гэхэд дэндүү хатуу сэтгэлэй миний бие
хайр халамжыг амсаж үзээгүй миний зүрх
харанхуй нүх мэт шөнийн ангал шиг
хахир зантай өөртөө л бухимдаж суудаг

зүрх минь цээжнээсээ гарах шахан оволздог ч
зүгээр би түүнийг дараад байж дийлэхгүй
өөрөөсөө бусдыг юман чинээ тоодоггүй болохоор
өнөөдөр би олиггүй нэг муу эм.

No comments:

Post a Comment