Tuesday, July 12, 2016

-

хайрын үгээр дурлалын дарс нэрж
харанхуйд чамтай сөн түшье
харцны чинь сайханд илбэн илбүүлж
халуун биенд чинь шөнөжин шатъя
зузаан хөнжилд эрхлэн хонъё
зуурсан биенд чинь тавьж жаргъя
шөнийн гүндэх нойроо хугаслаад
хүсэл юугаа чамд би дэлгье