Sunday, March 31, 2013

***

хөлчүү явхад
хацар дээр минь үнссэн хэрнээ
хайрлах гэтэл
холдоод явчихдаг
биандуураа юм болов уу...

***

өөрийн ертөнцийг зурж суудаг
нэгэн найрагчийг би мэднэ
түүний тэрлэсэн шүлэг бүр
тэр чигээрээ уран зураг байдаг
өөрийн ертөнцийг зурж суудаг
нэгэн найрагчийг би мэднэ

***

хэдийнэ хавар болчихож гэтэл
цасан бударсаар л
хэзээ ч иргэж ирэхгүй нь дээ гэтэл
дэргэд минь суж байх шиг
тааж барахгүй оньсогошийг энэ орчилонгийн
тавилуун занд нь уусаа юм болов уу би

ганцхан өөртөө л...

бусдад биш өөртөө дурал
зөвхөн өөрийнхөө
тэр  гоо үзэсгэлэнд
ганцхан өөрийнхөө
тэр л сайхан бүхэнд
дурлаж амьдар
бусдад шуналгүйгээр
бусдыг буруутгалгүйгээр
ганцхан өөртөө, өөртөө л
дурлаж амьдар
бусдад байхгүй
тэр л нандийн чанар
ганцхан чамд л бий
түүнийгээ олж гарга
чамд бусдыг алмайруулах
тийм л сайхан гоо үзэсгэлэн бий
түүнийгээ олонд таниул
бусдад биш өөртөө
ганцхан өөртөө л
дурлаж амьдар...

чамайг бодохоор...

чамайг бодохоор гуниг төрөхөө больчихож
жаргалтай ч юм шиг
чамайг харахаарнулимас гарахаа больчихож
сайхан ч юм шиг
өнгөрч одсон жаргалтай хором бүрээ
салхинд туугаад явуулчихсан гэхээр
гунигтай ч юм шиг
чиний тухай бодол бүхэнд
жаргал гуниг
баяр харуусал бүгдээрээ
чимээгүйхэн нуугдаж байдаг

Friday, March 29, 2013

Би дахин дурламаар байна

би дурламаар байна
шөнийн нойроо хугслан байж үгүйлдэг
тэргэл сарантай хамт шүлэг тэрлэн өнждөг
араас нь харж асгартлаа уйлдаг
ахиад битгий яваарай гэж
аргадан байж гуйдаг
тэр л дурлалтай би
дахин учрахсан
би дахин дурламаар байна
ганцхан түүнийг санахдаа
цээж хөндүүрлэн өвдөх тэр л мэдрэмж
гараас нь зөөлөн атгахдаа
сэтгэл гэгэлзэх энэ л догдлол
холдоод удаагүй ч ахин дахин санах сэтгэл
энэ бүгдийг би
дахин мэдрэхсэн
би дахиад дурламаар байна
өмнө нь би хэзээ ч
ийм жаргалтай байгаагүй гэж
өр зөөлөн сэтгэлээр
түүний нүдрүү ширтэх тэр л мөч
өмнө нь би хэзээ ч
ингэж догдолж байгаагүй гэж
үнэн сэтгэлээсээ
ганцхан түүнийг хайрлах
тэр л хормыг
тэр л догдлол бүрийг
дахин би мэдэрмээр байна
би дахин дурламаар байна.

Monday, March 25, 2013

ирсэнгүй...

харлаа би чамайг
нүдээ чилтэл харуулдлаа
хайлаа би чамайг
чи ирсэнгүй
чи минь олдсонгүй
ороод нэг ирэх болов уу гэж
орой бүр чамайг хүлээнэ
эргээд нэг уулзах болов уу гэж
үдэш бүр чамайг харуулдна
ирсэнгүй ээ чи минь
наддаа ирсэнгүй
өдөр ирэх тусам
дүр чинь санаанаас бүдгэрч
хором хормоор чи
 надаас холдох шиг санагдна
би чамайг мартчихвий гэхээс
айна
би чамайг танихаа болихвий гэхээс
өөрийн эрхгүй айна
Чи минь ирсэнгүй ээ...

Monday, March 18, 2013

арав дугаар сарын цэцэг

аравдугаар сард нахиалсан цэцэгс
анхны минь хайр шиг дэвэргэн
аргадахын тоогоор дэлбээгээ нэмэх шиг
андуурч соёолсон сэтгэлийн минь цэцэгс
аравдугаар сард нахиалсан цэцэгс
өвлийн цасан дороос ургах
хаврын анхны яргуй шиг
өнгө үнэр ялдам гоо

хаварт дурлах шалтгаан

миний хаварт дурлах шалтгаан бол ганцхан чи
чамайг харах тоолонд
би хамгийн жаргалтай нэгэн болдог
чамайг санах бүрд
би тэнгэр өөд дүүлэн нисмээр санагддаг
миний хаварт дурлах шалгаан бол
ганцхан чи
чиний нүдний харц
чиний улаахан уруул
энэ бүхнийг харах бүрдээ
би өөрийн эрхгүй
ганцхан чамд л дурладаг
миний хаварт дурлах шалтгаан бол ганцхан чи...

Sunday, March 17, 2013

нуурын эрэгт

нуурын эрэгт би ганцаараа
нуурын мандалд туссан тэр царай
миний төрх болов ч
усан доторх тэр хүн
би огтоос биш
нуурын эрэгт би ганцаараа
өөр хэн ч үгүй
нуурын мандалд хөвөх
дарвуулт хөлөг онгоц
намайг авах гэж
хаа нэгтээгээс ирсэн мэт
яг л тэндээ
үргэлж зогсоно
нуурын эрэгт өдөржин суусан ч
өөдөөс минь ширтэх чи
надтай юу ч үл ярьна
гагцхүү миний хөдөлгөөнийг л
нэгд нэгэнгүй давтах чамайг
юу хайж, юуны тухай бодож
дэргэд минь ирсэнийг
хэн ч үл мэднэ

Sunday, March 10, 2013

chamdaa bi hairtai

delbeegee neeh ulaahan sarnai shig
denduu saihan chini mn uruul
amidraliin az jargaliig
gantshan nadad medruuldeg
chiniihee alag nudend
bi hairtai
oodoos mn shirteh chinii nudnees
onod ertontsiin uneniig bi hardag
urgelj ineemsegleh chiniihee uruulnaas
unench hairiin baliig bi amsdag
bi hairtai...
tengeriin hanhuu chamdaa bi hairtai
tewer duuren hairaar
gantshan namg shagnadag
tengerleg zaluu nasnii mn
tsoriin gants od
zurh duuren hairaar
gantshan namaig jargaadag
zaluu haluun nasnii mn
tsohloh gants zurh
chamda bi hairtai...

Saturday, March 2, 2013

***

өөрөө би омголон зантай
өрөөсөө бусдад хатуу ханддаг
үргэлж ганцаардаж, гунихарч явдаг
үүнээс өөр чадал надад үгүй

бусдын хараалыг барж
бухимдсан сэтгэлээ нулимсаараа зөөллөнө
цээжинд мин оволзох тэр л аянга мэт авир
цэргийн формтой чамайг л харахад дарагддаг

хатуу гэхэд дэндүү хатуу сэтгэлэй миний бие
хайр халамжыг амсаж үзээгүй миний зүрх
харанхуй нүх мэт шөнийн ангал шиг
хахир зантай өөртөө л бухимдаж суудаг

зүрх минь цээжнээсээ гарах шахан оволздог ч
зүгээр би түүнийг дараад байж дийлэхгүй
өөрөөсөө бусдыг юман чинээ тоодоггүй болохоор
өнөөдөр би олиггүй нэг муу эм.