Saturday, June 30, 2012

***

харах нүдний чинь харцанд
би дурлачихаж
ярих дууны чинь өнгөнд
би дасчихаж
хором бүр чамайг би боддог
хоёр нүд минь ганцхан чамайг
энэ л орчилонгоос хайдаг

хүсэл

зөөлөн бороо орсоор 
энэ ямар гунигтай өдөр вэ
сэтгэл минь сэмрэх юм
хайр чи юунд надаар тоглоно вэ

би хэн нэгнийг хайрлах гэж
би хэн нэгэнд хайрлуулах гэж
ямар нэгэн золиос гаргамааргүй байна
би бусдын адил жаргаж үзмээр байна...

4 мөрт

зөрөөд одсон чамдаа
зөнгөөрөө би чинь дурласан ч
хожим нь чамайг санах юм гэж
хэзээ ч би чинь бодож байгаагүй ээ
зөрүүд зан гаргаж
зөрж чамаасаа хагацаагүй ээ
сэтгэл гэглзсэн тэр үдэш
салхинд туугдаад явчихсан юм
хайр минь
эргээд ирнэ биз дээ
энэхэн хорвоод хайраар амьдардаг хойно
шаналан суух хэрэггүй ээ хайрт минь
сэтгэлд минь ганцхан чи минь л байдаг шүү

***

хайрлуулхыг хүснэ би
зүрх догдолж
өдөр бүр дэргэд нь байж
үргэлж би түүнийгээ
хайрлахыг хүснэ

өглөө тосож ирээд үнсэхийг нь
үдэш хүргэж өгөөд тэврэхийг нь
би түүнийгээ хүлээнэ
догдлон цохилох халуун зүрхийг нь
би хүлээнэ

би хүлээнэ

би чамаас
үнэнч хайрыг чинь хүлээнэ
хэзээ ч намайг хуурахгүй
тэр л сэтгэлийг

би хүлээнэ

хэдий холдоод явчихсан ч
чинйи хайрыг би хүлээнэ
хэзээ ч би бууж өгөхгүй ээ
ганцхан чамдаа хайртай болохоор...

догдолж байна...

зулзаган цагаан хус
дөнгөж нахиагаа дэлгэхэд
зүрхний гүндэх ганцхан үгээ
хонгорхон чамдаа би чинь шивнэе

хайртай, би чамд хайртай

хаврын салхи урьхнаар илбэхэд
хонгор сэтгэл минь чамдаа тэмүүлнэ
алсын алсад чи минь одсон ч
амраг чамдаа сэтгэл минь яарна

зүрх минь догдолж байна

Яах билээ...

хоёр зүрхний тольтоор
хослон цохилдог энэ орчилонд
сэтгэлээ нууж чамаасаа хагацахдаа
сэм сэмхэн уйлаад ч би яах билээ

үдшийн наран жаргах тэр цагт
үнэн хайраа хэлэхдээ
чинийхээ энгэрт эрхэлж
чимээгүйхэн мэгшээд ч би яах билээ

чамайг гэх сэтгэл минь
одоо нэгэнт хөрчихсөн ч
хожимдсон хайр байсан гэж
сэтгэлийг чинь уяад ч би яах билээ

салаа замын эхэнд ирэхдээ
эргэж бтгий хараарай хайрт минь
бие минь эргээд чамдаа очихгүй ээ
сэтгэл минь хэдийн хөрчихсөн хайрт минь

***Чадаагүй***

жаргалын балыг чамаас амсаагүй ч
жаврын хүйтнийг чиний сэтгэлээс л мэдэрсэн
уйлж гуниглах эрхгүй энэ л хорвоогийн
эцсийн зогсоол надад хэрэггүй

шанлал гэж юу байдгийг
чамаас л би мэдэрсэн ч
шүүдрийн дусал мэт тэр ариун нулимсыг
чиний нүднээс унагахыг би хүсээгүй

халуун хайрандаа шатаж ядсан зүрх  минь
хаа нэгтээ зам дээр хөсөр унахад
чиний сонголтыг өөрийн болгож чадаагүй ч
төрхийг чинь би дэргэдээ авч үлдсэн

Friday, June 29, 2012

Чадсангүй ээ...

хүлээсээр байгаад цөхөрлөө би
хүний хүн болсон чамайг
харуулдсаар байгаад тэссэнгүй ээ, би
харьд одсон чиний сэтгэлийг

мартаж чадсангүй ээ миний зүрх
магадгүй ганцхан чиний л төрхийг
хаа явсан газраа чамайг л хайсаар
хэний ч хайрыг олсонгүй ээ, би

эр хүн

эр хүн чи
эелдэг даруу байгаач
адгаж битгий загнаач
аргадан гуйхыг минь сонсооч

эмэгтэй хүний бардам зангаар
эргэж нэг хараагүй ч
эр хүний уужуу сэтгэлээр
энэхэн заяаг минь ойлгооч

эр хүн чи
бүгдийг ухаарах уужуу нэгэн бус уу
эр хүн чи
энэ л насны минь цорын ганц чимэг бус уу

Thursday, June 28, 2012

-

зүрхэнд минь чи зочлоод буц
зүгээргүй бас хайрлаад од
сэтгэлд минь чи морилоод буц
сэм сэмхэн хайрлаад од

миний дотор хэн байдгийг
магад чухам юу боддогийг
чиний төлөөх тэр л бодлыг
жаахан ч болов мэдрээч!

чамайг би барьж дийлэхгүй нь

зүүдэндээ би хайрттайгаа уулздаг ч
зүүдлээд сэрхэд тэр минь алга
сэтгэлээ нээж хайраа илчлэхийг хүссэн ч
сэм сэмхэн алхалсаар тэр минь явчихдаг

өдрийн турш түүнийг л би боддог
өнгөлзөх түмний хажуугаар түүнийг л би хайдаг
бодлын манандаа чамтайгаа л уулзсаар
бороо орсныг би чинь мэдсэнгүй ээ

чиний минь төрх зүрхэнд минь алга
арга ч үгүй биз дээ олон ч жилийг орхиж
сэтгэлээ ганцхан чамдаа л өгчихөөд
хажууд ирсэн нэгнийг харж тогтхоон больжээ би

олон жил шаналсан зүрхээ
одоо л нэг амраая гэтэл
хаанаас ч юм чи
хажууд минь гараад ирэх юм

чамайг би барьж дийлэхгүй нь...

хаяггүй захидал

Одоогоос 5 жилийн өмнө нэгэн захидал бичээд, цэвэрхэн гэгч нь наагаад цүнхнийхээ ёроолд хийсэн юм. Боломж нь таарвал түүндээ сэмхэн өгнө гэж. Хичээл завсарлааж, ангиас гархад шатны дэргэд тэр минь зогсож байв. Намайг захиа өгвөл тэр минь юу гэж бодох бол, найз нартайгаа уншихгүй байгаа гэж бодсоор байтал орох хонх дуугарч  захиагаа буцааж цүнхлээд ангидаа оров.
Одоо л өгнө дөө гэж бодоод сургуулийн үүдэнд очтол тэр минь намайг хүүлээсэн юм шиг цонхоор хараад байж байв. Гэвч найзууд нь хамт байсан тул жаахан ичээд бас л өгч чадсангүй. Ерөөсөө болъё гэж бодоод нөгөө захиагаа буцааж цүнхлээд гэртээ харив.
Тэр үед би захиагаа өгч чадаагүй ээ. Одоо тэр захидлыг нэхэн уншихад бага насны минь дурсамж нэхэн сэргэх шиг болдог юм. Хэрэв тэр үед би захиагаа өгсөн бол магадгүй өнөөдөр ингэж ганцаараа суухгүй, энэ олон жил шаналж амьдрахгүй л байсан байх.
Хүний тавилан гэдэг сонин юм шүү. Яагаад ч юм түүний тухай бодхоор түүнтэй би заавал уулздаг. Өнөөдөр би ангидаа сууж байтал тэр гэнэт ороод ирсэн. Бүр надтай уулзах гэж, намайг зорьж энэ олон жилийн дараа над дээр ирсэн байв. Тэр намайг сайн мэддэгүй тул би тэрэнтэй зүгээр энгийн найзуудын ёсоор мэндлээд, өнгөрсөн хугацаанд юу хийж байсан, хаана байсныг нь л асуулаа.  Өмнө ньсбид ямар ч холбоогүй байсны зэрэгцээ таарсан ч юу ч ярьж чаддаггүй байсан юм. Би түүний хувьд зүгээр л нэг зүс мэддэг нэгэн. Харин надад бол өөр. Учир нь би түүнд сайнаар зогсохгүй хайртай байсан. Тэр миний бүтээгүй анхны минь хайр.
Одоо  ч гэсэн би боддог юм. Түүнийхээ дэргэд байхсан гэж, ядаж хажуунаас нь харж явахсан гэж. Тэр минь даан ч царайлаг. Хавийн охид түүнийг минь л шохоорхож, зарим нь бүр сэтгэлээ ч илчилдэг. Даан ч би түүнд хэзээ ч үнэн үгээ хэлж чадахгүй нь харамсалтай. Хорвоо яагаад намайг түүнтэй минь заавал ийм учирлаар холбосон юм бол...

Wednesday, June 27, 2012

тэнгэрлэг оршихуй

салхины аясанд наадан тоглох
сайхан чиний минь шаргал үс
сэм сэмхэн бодлыг минь хөндөх
сэтгэлт чиний минь алаг нүд

бусдаас илүү харамлаж ирсэн
бурхан мэт хайрлан дээдэлсэн
бүгдийн дэргэд бахдаж явсан
бодлын минь эзэн тэнгэр чи

чиний бодол бусдаас нэг л өөр
чиний харц бусдаас нэг л онцгой
чи надад ирсэн бурхны хүү
чи миний тэнгэрлэг оршихуй

хорвоогийн хүмүүс адилгүй ч
ховорхон сэтгэлээрээ тэр бусдаас онцгой
хүний орчилонг олж төрөхдөө тэр
ханхүү бус хайрт минь байсан

нарт орчилонд ганц л тохиох
насан туршын минь миний л амраг
хоёргүй сэтгэлээр хослон амьдрах
хайрын минь эзэн тэнгэр чи
чамайгаа би зүүдлэв үү
чимээгүй үүдээр ороод ирэн юм
чиний минь инээмсэглэл бусдаас содон
чамдаа би хайртай байсан

мартах гэж хичнээн хичээсэн ч
магад чи дэргэд минь байх юм
маргааш болход явчихна даа гэхээс
миний зүрх эмээгээд байх юм

чамтай хамт хорвоог туулна гэж
нэгэнтээ өөртөө амласнаа дурсхад
хэзээ ч биелэшгүй тэр л мөрөөдлийг
өдөн дэрэнд шингээж орхижээ би

хэн нэгний дэргэд чи л нүдэнд үзэгдэж
хэлээгүй ирсэн тавиланд чи л ганцхан дутагдаж
хоног өдөр өнгөрхөд чамайг л ганцхан мартъя гэсэн ч
өр зүрх минь надаас чамайг л ганцхан нэхэх юм


би хайртай...

усны шувуудаар гоёдог хаврын улирал
улбар навчсаар гоёдог намар цаг
зүрхийг минь эмзэглүүлж оддог чиний хайр
өөр хэн нэгэнгүйгээр татгалздаг миний сэтгэл
зүгээр л алхалж явсан тэр зам
зүүдэнд минь ирээд буцдаг чиний төрх
хорвоогийн хязгаас санагалздагминий зүрх гээд
хоёул хамт амьдардаг  энэ дэлхий  би хайртай


Tuesday, June 26, 2012

чи миний зүрхний өвчин

харанхуйгаас би айнам
хөл газар хүрэх нь үл мэдэгдэх
хуй салхи ирээ нь үл харагдах
тэр л догшин, нам гүм

би  чамд дурлаа юм болов уу
мартаж үл чадна
цээжинд хөндүүрлэх энэ их зүйл
хэзээ надаас холдохыг би үл мэднэ
 
чиний зургийг хархад улам ихээр хөндүүрлэх
энэ миний цээжний багтраа
ганцхан чамтай уулзах тэр л агшинд
намайг чөлөөлөх зүрхний өвчин

чи миний зүрхний өвчин


хүний хүнд сэтгэл алдарсан би
хүлцэнгүй байхаас өөр замгүй
хайргүй хүнээ хайрласан би
хатуужилтай байхаас өөр аргагүй

түүнийгээ хархад сэтгэл минь өвддөг гээд
тэрний дэгэд очиж би чадахгүй
чамайгаа би саналаа гээд
чангаар хэлэх эрх надад байхгүй

оруулахгүй...

сэтгэлийн минь хаалгаар хайр багтдаггүй
би түүнийг оруулдаггүй
өдөр болгон хайрыг чинь би хүлээж суудаг
үүд тогших чимээнээр чинь
хаалгаа би бөх гэгч нь түгжиж авдаг
надад зориг байдаггүй
чиний сэтгэлийг оруулах итгэл надад байдаггүй
өдөр болгон би хайрыг чинь хүлээж суудаг
chin hairiin belegdel gal ulaan sarnaig
chamd hairtai gj chinii gart atguulya
chimh chimheer haylah ene l tsagaan tsasnaar
chinii nomort dulaatsaj, chamtai hamt zugaalya

oddoos olon udaa chamd hairtai gj helye
ohid howguudiin deregduur chamaig bi sugadan alhya
orchilond gantshan moroodson chiniihee hairiig amsaad
ongon zurheeree bi chinii toloo tsohilyo

haranhuy shonoor bi henees ch ailguy alhana
hajuud chi mni bgaa bolhoor hamgaas taiwan alhana
hosoor yvah zaluusiin hend ch bi ataarhahguy
hajuud chi mni bgaa bolhoor bugdees bi jargaltai hun

зүүд

цонхон дээрх цэцэгс
бөгчим өрөөнд ёолох нь
зүрхний гүндэх үгээ
сэтгэлийн амрагтаа хэлэлгүй
энэлэн шаналан суух мэт

гадаа хүйтэрч цонхны цан нэмэгдхэд
нэгэн хэмээр цохилох зүрхний минь хэмнэл түрэгсэнэ
чиний дэргэд очилгүй цонхны араас л ширтхэдс
хоёр нүдний минь нулимс хацар даган урсана

бодол санаа минь гэрээс гаран хажууд чинь очиход
бие сэтгэл минь цонхны наана үлдэн хоцорно
зүрх сэтгэл минь чамайг даган одход
зүүд нойрны минь ханхүү чи замхран одно
эргэж ирэхгүй цаг бүрийг
эргэх хорвоогийн тавилан гэдэг ч
дэндүү хатуу амьдралын
дэргэд нь бид жаргаж суудаг

хүсэл мөрөөдөл гутрал гуниигаа
сэтгэлийн гүндээ нуучихаад
хүнээс илүү амьдрана хэмээн
зүрх сэтгэлээ хавтаслаж явдаг

чиний л өмнө нулимас унагаахгүй гэж
нүүрэндээ баг зүүсэн мэт инээж явдаг
чамгүйгээр бүхнийг дийлнэ гэж
бүгдийн өинө бардам явдаг би