Monday, October 24, 2016

хөнгөмсөг залуу

Зун чи хөнгөмсөг залуу юм
Галзууртлаа дурлахыг минь зөвшөөрчихөөд
Хэнэг ч үгүй эргээд алхдаг
Хэнгэнэтэл уйлхад минь хань болно гэж амлачихаад
Хаашаа ч юм яваад өгчихдөг
Гомдмоор, бас талархмаар
Зун чи хэнэггүй залуу юм
Гараас минь атгаад тэнгэрийн хязгар хүрнэ гэж амлачихаад
Газар дээр ганцхан надад дурласан гэж итгүүлчихээд
Хээрийн шувуудаас түрүүлээд нисчихдэг
Хэнэггүй нь арай л дэндсэн залуу юм чи
Гуравхан сарын настай энэ ганган хархүүд
Галзууртлaа дурласан нь миний буруу
Гараас минь тавьхыг мэдсээр байж
Дэргэдээ аргамжсан нь миний алдаа

-

Дахиад л нөгөө толгой өвтгөсөн хүнд бодлууд 
Дахиад л өнөө учир нь олдохгүй зангилаанууд
Дахиад л ямар ч гарцгүй шийдэх ёстой гэсэн асуултууд
Дахиад л ямар ч гарцгүй харанхуй хонгил
Дахиад л бүгдийг шинээр эхлэх гараа
Дахиад л барианд орж чадахгүй буцах тэр мэдрэмж
Дахиад л болсонгүй гэх тэр гонсойлт
Дахиад л хичээсэн бүхэн минь нураад уначихлаа

Friday, October 21, 2016

-

Би чамдаа
Дэндүү их хайртай болхоороо
Дэргэдээсээ ч холдуулахыг хүсдэггүй
Би чамдаа
Дэндүү их хайртай болхоороо
Ганцхан хором ч хол байж чаддаггүй
Би чамдаа
дэндүү их хайртай болхоороо
харцаа чамаасаа буруулж чаддаггүй
би чамдаа
дэндүү их хайртай болхоороо
ганц ч хором мартаж чаддаггүй
би чамдаа
дэндүү их хайртай болхооороо
үнэнээ хэлж чаддаггүй
би чамдаа
дэндүү их хайртай болхоороо
дэргэд чинь гүйгээд очиж чаддаггүй
би чамдаа
дэнүү их хайртай болхоороо
үргэлж өөрийнхөө хүслийг дарж суудаг
би чамдаа
дэндүү их хайртай болхоороо
одоо ч хамаагүй очмоор байгаа ч
өөрийн чинь хүслийг хүндэтгэж сууна

-

Тэнгэрт арван тавны сар 
Тодоос тод мэлтийж
Тэвэрт минь ганцхан чи
Эхрлэнгүй мишээж байсан
Тэр үдшийг би мартахгүй ээ
Хээрийн саран биднийг учруулж
Хэнэггүй дурлалд шунахыг зөвшөөрсөн
Хэлтгий саран биднийг ивээж
Хэн хэндээ сэтгэл алдарсныг тэнд л гэрчилсэн
Дулаахан байсан чиний минь энгэр
Дурлалдаа шатаж байсан бидний зүрх
Цаг хугацааг ганцхан тэнд нь л үлдээгээд
Дэргэдээс чинь би холдохыг үл хүснэ
Тэнгэрт арван тавны сар
Тодоос тод мэлтийж
Тэвэрт чинь ганцхан би
Жаргалтай гэгч нойрсоно
Энгэрт минь ганцхан чи минь үлдэж
Энэ л үдэш бид нэг хүн болж хоцорно
Зөөлөн хацарт чинь уруулаа би хүргэж
Зөвхөн чамдаа хайртай гэдгээ мэднэ
Дулаахан энгэрт чинь би чандага шиг шургаж
Ганцхан чинийх гэдэгтээ итгэл төрнө
Юу ч болсон алдахгүй юм шүү гэж
Яг энэ л хоромд өөртөө би амална
Чи миний цорын ганц нэгэн
Энэ л амьдралын минь ганц луужин
Чи миний хэнд ч хэлээгүй нэгэн
Чиний л дэргэдээс би амьдралаа олсон
Ханьдаа би хайртай

Tuesday, October 11, 2016

чамдаа

Сэтгэл минь ганцхан чамдаа хорогдоод
Дөнгөж сэрээд л дэргэдээсээ хайх юм
Зүрх минь ганцхан чамруу л тэмүүлээд
Зүгээр л чамд очхыг хүсэх юм
Хайр минь ганцхан чамaйг нэхнэ
Хэн хэнээ хоёул нэхнэ
Өдөр шөнийн алинд ч
Өөрийг чинь би дэргэдээсээ хайна
Өөр хэний ч нүдээр бус
Ганцхан өөрийнхөө сэтгэлээр
Чамайг би хайрлана
Шөнөжин тэврээд унтсан ч
Өглөө сэрээд дахиад л санана
Би чамайг хайрлаж ханахгүй ээ
Чамайг гэх сэтгэл минь
хэзээ ч дундрахгүй
Би чамайг санаж ханахгүй ээ
Чамдаа яарсан сэтгэл минь
хэзээ ч дуусахгүй
Үргэлж хамт байхыг хүссэн ч
Өнөө цаг чинь уралдаад явчих юм
Хайрыгаа тэврээд жаахан хэвтэхийг хүссэн ч
Огтоос миний үгийг сонсохгүй юм
Жаахан л тэврээд суух гэсэн юм
Дахиж хэзээ уулзахыг би мэдэхгүй ээ
Жаахан л энгэрт нь эрхлэх гэсэн юм
Дахиж хэзээ харахаа би мэдэхгүй ээ
Дөнгөж холдоод л санадаг энэ сэтгэлийг
Дөнгөлж чи чадлаа, цаг хугацаа
Дөрөв ч хонолгүй тэмүүлдэг энэ зүрхийг
Дураар барьж чи чадлаа, цаг хугацаа

Friday, October 7, 2016

-

шөнөжин амраглаж
чихэлдэж хоносон хосууд
өглөө сэрээд эрхэлж хэвтнэ
хэн ч цаг харахгүй
хэн ч хаашаа ч яарахгүй
хэдий ард нь ажил нь хүлээж байгаа ч
хоёр биендээ хорогдоод
тас тэврэлдэн хэвтнэ
цаг хугацаа ингээд л зогсчихоосой гэх
цадиггүй бодол толгойд нь эргэлдэв ч
цаашлаад хамт байхын тулд
хүсэл юугаа энд л орхино

санаад байна

Тийм ээ би хайрыгаа санаад байна
Нэг л мэдхэд
Тэсэлгүй дэргэд нь оччихсон
Миний хажууд ирээч гээд гуйчихсан
Эмэгтэй хүний нөгөө бардам зан
Бусдаар өөрийгөө үнэлүүлэх тэр мэдрэмж
Бүгдийг нь би хөсөр хаясан ч
Хэн нэгний араас
Хөлөө хугалах шахан гүйж байгаа нэгэн
Би огтоос биш шүү
Тийм ээ би зүгээр л хайрыгаа санаад байна
Үнсүүлэлгүй орхиод гарсандаа
Дахиад ганцхан чанга тэврэхсэн гэж хүүссэндээ
Одоо ч хамаагүй хармаар байгаа ч
Өнөө л юуг нь ч мэдэхгүй болохгүй гэсэн “хана”
Миний өмнө хөндөлсөөд байна
Тийм ээ би хайрыгаа санаад байна

-

Одоо бодохнээ чи бид хоёр
Олон ч сэжмээр нэгэнт холбогдож
Орхиод явж чадахгүй болхоор
Оройтсон ч хамаагүй хүлээж л сууя
Хязгааргүй их хайртай
Зөндөө их хайртай гэж
Үй түмэн удаа учирласан минь бүгд үнэн шүү
Итгээрэй хайрт минь
Ингээд л бүр их хайртай болж байгаа юм даа гэж
Инээд алдан хэлсэн чинь ч үнэн үү
Хамгаалаарай хайрт минь
Хэдхэн жилийн дараа чи бид хоёр
Эцэг эх болоод сууж байхыг хэн ч үгүйсгэхгүй
Магад хэдхэн сарын дараа чи бид хоёр
Маргад эрдэнэ шиг амьдарч явхыг хэн ч үгүйсгэхгүй
Өдөр бүр санадаг сэтгэл минь үнэн
Үдэш бүр хүлээдэг минь ч үнэн
Чамдаа эрхэлж, жаахан тунихыг хүссэн ч
Гомдоочихвий гэж сэтгэл минь түгшээд
Хэлэх гэснээ би залгиж орхидог

Хоосон

Нас бол зүгээр л тоо
Надад байгаа нь ердөө л энэ
Нэр бол зүгээр л өгөгдөл
Бусад нь бүгд худал
Энэ амьдралд үнэн юм гэж нэг ч үгүй
Өнөөдөр амьдарч байгаа нэгэн
Маргааш үгүй болж
Өнөөдөр хайрлаж байгаа зүрх
Маргааш хоосон болно
Амьдрал өөрөө хоосон
Бид өөрсдийн хоосон төсөөлөлд амьдардаг
Энд үнэн юмгэж нэг ч үгүй
Харагдаж байгаа хэрнээ
Гарч баригдахгүй
Хашгирч байга хэрнээ
Чихэнд сонсогдохгүй
Яг л зэрэглээ шиг
Аргагүй дээ
Амьдрал өөрөө хоосон

Monday, October 3, 2016

-

Магадгүй
энэ жилийн сүүлчийн бороо
өнөөдөр л орж байгаа байх
магадгүй
энэ насны ганц хайртдаа
одоо л би эрхэлж суугаа байх
магадгүй
энэ өдрийн сүүлчийн янжуурыг
би сая л татаж дууссан байх
магадгүй
энэ амьдралын цорын ганц нэгнийг
одоо л би хүлээж суугаа байх
магадгүй
энэ насны ганц жаргалаа
хэдийнэ би олчихсон байх

Цаг хугацаа

Сэтгэл минь ганцхан чамдаа хорогдоод
Дөнгөж сэрээд л дэргэдээсээ хайх юм
Зүрх минь ганцхан чамруу л тэмүүлээд
Зүгээр л чамд очхыг хүсэх юм
Хайр минь ганцхан чамaйг нэхнэ
Хэн хэнээ хоёул нэхнэ
Өдөр шөнийн алинд ч
Өөрийг чинь би дэргэдээсээ хайна
Өөр хэний ч нүдээр бус
Ганцхан өөрийнхөө сэтгэлээр
Чамайг би хайрлана
Шөнөжин тэврээд унтсан ч
Өглөө сэрээд дахиад л санана
Би чамайг хайрлаж ханахгүй ээ
Чамайг гэх сэтгэл минь хэзээ ч дундрахгүй
Би чамайг санаж ханахгүй ээ
Чамдаа яарсан сэтгэл минь хэзээ ч дуусахгүй
Үргэлж хамт байхыг хүссэн ч
Өнөө цаг чинь уралдаад явчих юм
Хайрыгаа тэврээд жаахан хэвтэхийг хүссэн ч
Огтоос миний үгийг сонсохгүй юм
Жаахан л тэврээд суух гэсэн юм
Дахиж хэзээ уулзахыг би мэдэхгүй ээ
Жаахан л энгэрт нь эрхлэх гэсэн юм
Дахиж хэзээ харахаа би мэдэхгүй ээ
Дөнгөж холдоод л санадаг энэ сэтгэлийг
Дөнгөлж чи чадлаа, цаг хугацаа
Дөрөв ч хонолгүй тэмүүлдэг энэ зүрхийг
Дураар барьж чи чадлаа, цаг хугацаа