Wednesday, July 31, 2013

би...

ганцхан  түүнийг хүсэхдээ
энгэрт нь би шургаж
яг л нэг эрх муужгай шиг
янагийн үгсийг шивнэдэг
ганцхан түүнийг санахдаа
гараас нь би атгаж
яг л энгэрийн зүүлт шиг
хэзээ ч салахгүй хажууд нь эрхэлдэг

Tuesday, July 23, 2013

***

тэр жилийн намар
чамайг орхисноо бодохоор
дэндүү их шаналаад байх юм
аргадахсандаа би аргадахсан
хултай айраг исгэсэн
намрын тэр үдэш
хувьсан саранг тойрж чиний л дэргэд очход
хүний хүнд заясан
алаг нүдийг чинь хараад
мэлмэрэн урсах нулимсаа
нууж би чадаагүй ээ
аавын хүү аргагүй л сайхан юм гэж
авгуудын магтаал чихэнд хадаж байхад
заяа холбосон алаг нүдэн гэргийд чинь
аз жаргалын ерөөл өргөж суусан би
сайн хүн шүү чиний нөхөр
сайхан залуу шүү чиний хань
аавын хүүг хайрлаж яваарай гэж
аргагүй би захиж хэлсэн
тэр жилийн намар
чамайг орхисноо бодохоор
дэндүү их шаналаад байх юм
аргадахсандаа би аргадахсан

Sunday, July 21, 2013

намар чи...

намар чи дэндүү хол юм даа
асгарсан навчисны эхүүн үнэрийг мэдрэх гэж
чамайг би хүлээнэ
аргадаж хайрласан түүнийгээ харах гэж
чамайг би хүлээнэ
амьдрал хичнээн хатууг мэдэх гэж
чамайг би хүлээнэ
аяа өөрийнхөө бодлыг сэмлэх гэж
чамайг би хүлээдэг ээ
намар чи дэндүү алсхан юм даа
сэтгэлдээ хадсан захидлаа дэлгэх гэж
чамайг би харуулддаг
сэмхэн хайрласан түүнтэйгээ учрах гэж
чамайг би дурсдаг
гурван жил сэтгэлдээ хайрласан
түүнтэйгээ уулзах гэж
чамайг би санагалздаг
гэрийн үүд сөхөгдөхийг хүлээж
чамайг би харуулддаг
аяа намар чи дэндүү хол юм даа

Wednesday, July 3, 2013

***

энэ зүүд байж
эргэж ирдэггүй нэгэн байж
энэ хайр байж
энэхэн зүрхийг чинь шархлуулдаг нэгэн байж
чи дэргэд минь байж
чимээгүй унагасан нулимас минь байж
чи мөрөөдөл минь байж
чимээгүй ирсэн дурлал минь байж