Tuesday, July 23, 2013

***

тэр жилийн намар
чамайг орхисноо бодохоор
дэндүү их шаналаад байх юм
аргадахсандаа би аргадахсан
хултай айраг исгэсэн
намрын тэр үдэш
хувьсан саранг тойрж чиний л дэргэд очход
хүний хүнд заясан
алаг нүдийг чинь хараад
мэлмэрэн урсах нулимсаа
нууж би чадаагүй ээ
аавын хүү аргагүй л сайхан юм гэж
авгуудын магтаал чихэнд хадаж байхад
заяа холбосон алаг нүдэн гэргийд чинь
аз жаргалын ерөөл өргөж суусан би
сайн хүн шүү чиний нөхөр
сайхан залуу шүү чиний хань
аавын хүүг хайрлаж яваарай гэж
аргагүй би захиж хэлсэн
тэр жилийн намар
чамайг орхисноо бодохоор
дэндүү их шаналаад байх юм
аргадахсандаа би аргадахсан

No comments:

Post a Comment