Monday, January 25, 2016

ахиж би хэнд ч итгэхгүй

нэвширтлээ асграрсан өнчин сэтгэл
нэг л мэдхэд өөрийгөө үл танина
хаанаас гардаг юм бол тэр их хүч
хэнээс хайдаг юм бол тэр их хайрыг
ертөнц тэр чигээрээ худал, хуурмаг
ерөөсөө би хэнд ч итгэхгүй байна
болдог л зүйл болоод өнгөрсөн ч
одоо би хүнд итгэхээсээ нэгэнт өнгөрсөн
хурын үүлсийн араас цэлмэг тэнгэр гардаг л юм гэнэ лээ
худал хэлснийхээ дараа эргээд тэр баригдах нь гарцаагүй
хүний олон дунд үнэнч нэг нь байдаг л юм гэнэ лээ
хорвоод би харин түүнтэй таарсан удаагүй
зүрх сэтгэл эмтэрсэн гэж
хэн нэгэнд би гомдлохгүй
хүсэл зоригийг минь мохоосон гэж
бусдад би үглэхгүй
ахиж би хэнд ч итгэхгүй
бас хэнийг ч хүлээхгүй