Saturday, February 12, 2022

 хоноцын сэтгэлээр тэвэрчихээд

хүйтэн харцаар шагалчихаад

хөлдүү газар хавьтуулчихаад

хэнэг ч үгүй чи яваад өгчихлөө

би харамсахгүй гэж хичээсэн

харамлахгүй гэж зүтгэсэн

би чамаас юу ч гуйхгүй

би чамтай дахиж уулзахгүй

нүдэнд нулимас цийлэгнээд

сэтгэлд гуниг хураад

зүрхэнд харуусал өтлөөд ирэхэд

чи надаас зугтаад явчихлаа

нэг шөнийн жаргалаа чи надаас булааж авсан

би өгөхийг хүсээгүй

нэг насны гэрлийг минь чи сүүдэрлэчихлээ

би зөвшөөрөхийг хүсээгүй

чи хүссэн бүхнээ надаас авсан

харин намайг шалз шиг хачихсан

чи муу хүн

чамайг уучлах ганц ч сэдэл үгүй

би зүгээр л мартмаар байна

Monday, October 15, 2018


Хүсэл мөрөөдөл гэж хэлэхэд
Түм буман бодол толгойд эргэлддэг
Хүнийх болоод одсон түүний төрх ч
Зүрхэнд минь анирладаг
Тэр зүүдэнд минь ирэхдээ
Зүсээ надаас буруулсан
Зүггүйтэж хоёр мөр холбохдоо ч
Зөөлөн дуугаар шивнэж хэлсэн
Түүнийг тэврэх боломж олдоогүй
Тэгээд л тэр замхраад одсон
Түүнийг тогтож удаан харахыг хүссэн ч
Тэр ирсэншигээ буцаад явчихдаг
Энэ зүүд байсан
Нуруугаа харуулж дэргэд минь хажуулчихаад
Духан дээр минь ганц л үнэрлээд
Миний мэдэхгүй тэр газарруугаа буцаад явчихсан
Зүүд 2018-10-15
Хүсэл мөрөөдөл

Wednesday, October 10, 2018

Зүүд

Тийм нэг дулаахан шөнийг
Тэр ганцаараа сэтгэлд минь зурласан
Тэсгэл алдуурч, сэтгэл гижигдэм шөнийг
Тэр ганцаараа зүрхэнд минь шивнэсэн
Би шөнө бүр зүүдэлдэг
Шууданч тагтаа түүний минь захиаг зөөж
Шүлэг тэрлэж хоносон шөнүүдийг минь
Чимээгүй тэнд магтан дуулдаг
Би их тод харсан
Түний төрх дэргэд минь үлдэхэд
Тэгээд л би жаргаж хоносон
Ганцаараа

Tuesday, August 28, 2018

Үзчихээд өгье, болох уу

Үхэл гэж юу байдгийг
Хүн бүхэн яагаад түүнээс айдгийг
Амьдрал үнэхээр тэнд дуусдаг нь үнэн эсэхийг
Үзчихээд өгье, болох уу

Хайр гэж юу болохыг
Хүн бүр яагаад шимтэн дурладагийг
Эцсийн мөн чанар нь чухам юу болохыг
Үзчихээд өгье, болох уу

Амьдрал гэж хэн болохыг
Аргадаж эсвэл аргалах аль нь зохистойг
Энэ бүхний нар хаана, хэрхэн жаргадагийг
Үзчихээд өгье, болох уу

Monday, August 27, 2018

Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй



Би өөрийгөө барьж үл чадна
Бие сэтгэл минь яг л чамд бүрэн ховсдуулсан мэт
Би хүслээ жолоодож үл чадна
Үнэн төрх минь өөрийгөө чамаас нуух мэт

Би бол ердөө л дүр эсгэгч
Өнөөдөр ялдам нэгэн
Харин маргааш хэн ч болж болно
Чи намайг хэзээ ч олохгүй

Будаггүй төрхөө чамд би дэлгэсэн
Буулгасан шийд чинь намайг гинжилсэн
Үнэн сэтгэлээ чамд би харуулсан
Үнэндээ чи надаар тохуурхаж байсан

Уур бухаимдал, уйтгар гуниг
Хэрхэн аяглахаа би ойлгоогүй
Туних эсхүл үзэн ядах
Тэр өдрийг би одоо ч мартахгүй...

... Тэр тийм нэг хуурамч
Тэгсэн хэрнээ өөртөө үнэнч
Сэтгэлрүү өнгийхөд хоосон гацаардал
Сэтгж чаддаг гүн ухаантан




Tuesday, May 8, 2018

-


Хол байдаг цэцэг
Хүрч болдоггүй газар
Бодлоос огт гардаггүй нэгэн
Боломж олдвол уулзахаас буцахгүй сэтгэл
Зүрхний минь гүнд шигдсэн нэгэн
Зүгээр байлгадаггүй төрх
Зүүдэнд хүртэл ирдэг болсон
Зүсэр борооноор ганц таарахсан гэж хүссэн
Гудманд би түүнийг хайдаг ч
Харалгүй зөрчихвий гэж санааширдаг
Харин би түүнтэй дахин таарвал
Хамаагүй дээгүүр харж, хэнэггүй алхана гэж боддог
Сэтгэл зүрх минь хоёр минь
Сэмхэн хоорондоо зөрчилддөг
Нэг нь түүнийг хайж байхад
Нөгөө нь өөрөөсөө түлхэж орхидог
Сэтгэл минь үгүйлдэг ч
Зүрх минь шархалсан
Миний доторх хоёр хүн
Хором бүр хоорондоо маргалддаг
Хүний хүнийг хайсан тэр мөчид
Харин би галзуурах шахдаг

Monday, April 30, 2018

-


Зуу зуун жилийн дараа чинийх л гэж хундага тулгая
Зуу зуун жилийн дараа чамтай үлднэ гэж бурханд залбиръя
Зүйж оёсон тэрлэгээ чамд л сайхан харагдах гэж өмсчихөөд
Зүсэр бороог чамтай л хамт туучин гаръя
Чи миний зүрхэнд мөнхөд үлдсэн тэр нэгэн
Чимээгүй байхад л сэтгэл гижигдээд байдаг болохоор
Чиний энэ бүх хайрыг насан туршдаа би магтан дуулъя
Чиний бүх зүйл ганцхан би гэж бусдад өөрийгөө гайхуулъя
Мандаж байгаа нарнаас атгаж үлдсэн эрдэнэ
Магад энэ амьдралаас ургаж олсон эрдэнэ
Минийх л байх тавилнтай ганцхан чиний хайрыг
Мөнхөлж дэргэдээ үлдсэн би цорын ганц нэгэн

Sunday, March 11, 2018

Дэмийрэл...


энэ бол дэмийрэл
эргэж ирэхгүй солиорол
энэ бол ганцаардал
энд ч олдоогүй галзуурал...
зүгээр л сэтгэл байсан бол
тогтох л байсан байх
зүйдэлгүй хайр байсан бол
үлдэх л байсан байх
зөнгөөрөө өөрийгөө өмөөрсөн бол
ингэж гомдохгүй л байсан байх
зөрүүд зангаа нэг л удаа дэлгэсэн бол...
эргэж ирнэ гэдэгт нь итгээд
өөрийгөө өмөөрч харамлаад
энд л ганцхан алдсан сэтгэлээ
эргэж ер хараагүй өнгөрсөн би
ахиж ер шаналахгүйгээр
арав хоноод л эдгэнэ гэж найдсан ч
ахиж ер босолгүйгээр
арван сар гунигласан би
өдөр бүр ганцхан хоромд л түүний тухай боддог байсан ч
өглөө бүр хаалганы цаана түүнийг байна гэж итгэх болж
өөрөөсөө бусдыг огтоос ер тоодоггүй тэр хүнд
өр зүрхнээсээ илүү ихийг хадгалаад үлдээчихсэн
энэ бол дэмийрэл
эргэж ирэхгүй солиорол
энэ бол ганцаардал
энд ч олдоогүй галзуурал
олоод ч хэрэггүй
олдоод ч нэмэргүй
орхиод нэгэнт явчихсан зүрхийг
одоо эргүүлэхээсээ нэгэнт өнгөрсөн
энэ бол дэмийрэл

Sunday, February 18, 2018

***

улаан даашинзны хормойд хэнийг ч би суулгаагүй
ууж байсан дарсаа чамтай л ганцхан хуваалцсан
унтах нойрны минь эзэн гацхан чи л байсан болохоор
уртын энэ амьдралд дэргэдээ аргамжихсан гэж хүссэн
тамхилж суухдаа чи таахын аргагүй оньсого шиг
тэр нэгэн үдшийг мартаж би чадахгүй
аваад үлдэх зүйл дурсамжаас өөр цаашгүйд
ахиад ганц уулзахсан гэх хүсэл одоо намайг орхисон
бодол минь биеэ чөлөөлсөн
хүсэл минь намайг орхисон
яг л чам шг...

Wednesday, December 27, 2017

-

Уулзаад ханадаггүй зүрхээ
Одоо л нэг амраахсан
Учраад тогтдоггүй сэтгэлээ
Чамдаа хадгалж жаргахсан
Үнсээд ханадаггүй уруулаа
Хацранд чинь үлдээж хонохсон
Үүрээр санадаг тэр сэтгэлийг
Дэргэдээ авчирч аргамжихсан
Чамайгаа дахиад нэг харахсан
Чимээгүйхэн дэргэдээс чинь ширтэхсэн
Чамтайгаа дахин нэг учрахсан
Чилсэн сэтгэлээ одоо л нэг амраахсан
Бие сэтгэлээрээ чамайгаа би санадаг
Буруу зүйл хийсэн ч уучлахсан гэж хүсдэг
Буддаггүй төрхөөрөө намайг гомдоогоод явсан ч
Буруутгаж би чадалгүй өнөөдрийг хүрсэн
Дотор хүн минь намайг хэмэлнэ
Дутуу байсныг чинь хором бүр мэдрүүлнэ
Өнгөрсөнд өөрийгөө зөв зүйл хийсэн гэж өмөөрөх ч
Өнөөдөр зүрх минь чамайг тэмтэчсээр сууна...

Wednesday, November 8, 2017

зүггүйтэж эрхэлдэг миний гүнж
зүгээр л хайрладаг миний эрдэнэ
бүхнээ зориулдаг үнэнч сэтгэл
бүлээн зүрхэндээ нандигнадаг азтай нэгэн
дэргэдээс нь холдохыг би хүсдэггүй
дэндүү хайртайдаа энгэрт нь эрхэлж хонодог
энгэрээс нь би хэзээ ч  салдаггүй
эрхэлж нялхардаг эрдэнэ нь болоод л тэр

Thursday, November 2, 2017

-

хамт байснаа санаад л
хааяа яваад очмоор бодогдоод л
үнэр чинь дэргэдүүр сэнгэнэхэд
эргэж харсан ч чи байхгүй
хаашаа явсныг чинь асуугаагүй
хаанаас олохоо ч мэдэхгүй
бид нэг хотод амьдардаг ч
магад надаас хол замхарсан ч юм шиг
миний таньдаг хэрнээ мэддэггүй хүн
бэтгэртлээ санадаг хэрнээ огт уулздаггүй танил

Monday, October 30, 2017

Бидэнд дурсамж бий

Болдоггүй хүслээ чамаар аргамжиж
Бурхан шиг нэгэн хэмээн аргагүй итгэж
Буруу байсан ч зөв гэж харсаар
Буйдхан зайнд ч шөнөжин эрхэлдэгсэн
Гараас чинь атгаад дэлхийг тойрно гэж итгэсэн
Ганцхан надад үнэнчээр үлдсэн гэж бодсон
Үдэш бүр ганцхан чамайг л харах гэж очдогсон
Үнэндээ би чамд дурлачихсан байсан
Худал бүхэн чинь үнэн болж сонсогдсон
Хувь заяа гэж чи надаар тохуурхаж байсан
Хувирашгүй амьдралаа чи ардаа нуугаад
Хоосон сэтгэлээр намайг тэвэрдэг байсан
Нэг л өдөр утас минь дуугархад
Одоо больё гэж чи надад тулгасан
Үнэн учирыг чинь асуух завдал
Үлдэх хоромд надад олоогүй ээ
Өдөр өнгөрч, шөнө болдог шиг
Чиний сэтгэл гэнэт хувирсан
Адаг сүүлд нь чи түүнийгээ
Аргагүй байдал гэж худал тайлбарласан
Шашин шүтлэг, өнчин номлол
Үнэндээ энд огт хамаагүй ээ
Надаар тоглосон чиний тохуурхалд л

Өөрийн чинь хүсэлтээр цэг тавьсан нь энэ байж