Sunday, March 11, 2018

Дэмийрэл...


энэ бол дэмийрэл
эргэж ирэхгүй солиорол
энэ бол ганцаардал
энд ч олдоогүй галзуурал...
зүгээр л сэтгэл байсан бол
тогтох л байсан байх
зүйдэлгүй хайр байсан бол
үлдэх л байсан байх
зөнгөөрөө өөрийгөө өмөөрсөн бол
ингэж гомдохгүй л байсан байх
зөрүүд зангаа нэг л удаа дэлгэсэн бол...
эргэж ирнэ гэдэгт нь итгээд
өөрийгөө өмөөрч харамлаад
энд л ганцхан алдсан сэтгэлээ
эргэж ер хараагүй өнгөрсөн би
ахиж ер шаналахгүйгээр
арав хоноод л эдгэнэ гэж найдсан ч
ахиж ер босолгүйгээр
арван сар гунигласан би
өдөр бүр ганцхан хоромд л түүний тухай боддог байсан ч
өглөө бүр хаалганы цаана түүнийг байна гэж итгэх болж
өөрөөсөө бусдыг огтоос ер тоодоггүй тэр хүнд
өр зүрхнээсээ илүү ихийг хадгалаад үлдээчихсэн
энэ бол дэмийрэл
эргэж ирэхгүй солиорол
энэ бол ганцаардал
энд ч олдоогүй галзуурал
олоод ч хэрэггүй
олдоод ч нэмэргүй
орхиод нэгэнт явчихсан зүрхийг
одоо эргүүлэхээсээ нэгэнт өнгөрсөн
энэ бол дэмийрэл

No comments:

Post a Comment