Thursday, January 31, 2013

хайртай
би чамд хайртай гэж
хэлж амжаагүй энэ гуравхан үг
зүрхний минь гүнд
чиний л дүртэй хамт
үүрд шивэгдэн үлдэх болно
хайртай, би чамд хайртай...

Saturday, January 26, 2013

Зүүд...

Зүүд гэдэг сонин юм шүү
Зүгээр л дэргэд минь ирчихээд
Зүсэр бороо шиг арилаад оддог
Зүүд гэдэг сонин юм шүү
Амттай байх тусмаа
Аргадхын тоогоор холддог
Ахин нэг мэдрэхийг хүссэн ч
Алхам алхамаар алслан оддог
Зүүд гэдэг сонин юм шүү
 Дэндүү хайртай түүнтэйгээ би
Зүүдэндээ уулзахыг хүссэн ч
Хэдхэн хоромд хажууд минь ирчихээд
Юу ч хэлэлгүй яваад өгдөг
Зүүд гэдэг сонин юм шүү

Friday, January 18, 2013

зүүдний мананд төөрөлгүй
зөвхөн чамайгаа хайрлахсан
зөн билэгт итгэн итгэсээр
зүгээр л чамдаа дасаж дурлахсан
дүүрийг чинь харах бүрийд
дэндүү ихээр догдолдог хэрнээ
дэргэдээ суулгаад жаргахсан гэсэндээ
дэлхий ертөнцийг аргадаж амьдарнам би...

Friday, January 11, 2013

Чамдаа би хайртай

дэндүү их жаргалыг хүссэндээ
ганцхан чамайгаа хайрласан юм би
дэргэд чинь суугаад эрхлэхсэн гэсэндээ
тогтож чадалгүй дассан юм би
сэтгэлийн жолоогоо чамдаа алдчихаад
шөнийн нойроо хугасалж хоносонсон
зүрхнийхээ хэмнэлийг чамдаа өгчихөөд
зүүдний орчилонг умартаж үлдсэнсэн
чамдаа би хайртай гэдгээ
чанга дуугаар хэлж чадаагүй ч
энэ л орчилонд ганцхан чамайгаа
зүрхнийхээ гүнд нандигнаж үлдсэн
чамдаа би хайртай...

Friday, January 4, 2013

Би чамдаа л дурласан

дурласан би чамдаа дурласан
дулаахан харцанд чинь уярч дурласан
бүгдийн өмнө нь бөхийгөөгүй тэргүүнийг чинь шүтэж
бүхнээ би чамдаа л зориулж дурласан

хайрласан би чамайгаа хайрласан
хорвоод ганцхан чинийхээ нандин бүхнийг хайрласан
уул шийг түшигтэй чиний хэнхдэг цээжинд тэврүүлэх гэж
уярч догдлон байж чамайгаа би хайрласан

дассан би ганцхан чамдаа л дассан
дэргэд ирсэн нэгнийг харж тогтолгүй дассан
хорвоо хэдий гашуун ч чихэргүй цайгаар амтлах гэж
ханийн тэнгэртэй чамдаа эрхлэн байж дассан