Friday, January 11, 2013

Чамдаа би хайртай

дэндүү их жаргалыг хүссэндээ
ганцхан чамайгаа хайрласан юм би
дэргэд чинь суугаад эрхлэхсэн гэсэндээ
тогтож чадалгүй дассан юм би
сэтгэлийн жолоогоо чамдаа алдчихаад
шөнийн нойроо хугасалж хоносонсон
зүрхнийхээ хэмнэлийг чамдаа өгчихөөд
зүүдний орчилонг умартаж үлдсэнсэн
чамдаа би хайртай гэдгээ
чанга дуугаар хэлж чадаагүй ч
энэ л орчилонд ганцхан чамайгаа
зүрхнийхээ гүнд нандигнаж үлдсэн
чамдаа би хайртай...

No comments:

Post a Comment