Friday, December 27, 2013

***

салхинд хийссэн тэр навч
санаанд оромгүй хэлбэртэй
би түүнийг мартаж чадахгүй

Thursday, December 26, 2013

,,,

үгээр хэлэхийн аргагүй тийм их хайрыг
ганцхан чамаас би хайна
гашуун байна

харц нь хүйтэн, сэтгэл нь хөндий
би даарч байна.

Monday, December 23, 2013

огт үгүй

зүрх минь галд шатаж
нулимс минь үерлэж байна
цээжинд минь харанга дэлдэж
сэтгэл минь хөрч байна
сүүмийх сүүдэр нь ч алга
тодрон харагдах бараа нь ч алга
миний бие сэтгэл огт үгүй болж байна. 

Thursday, December 19, 2013

odorjin tolinii urd ooriigoo goyj
uudend ireh holiin chimeeg huleene

Tuesday, December 17, 2013

....

Дээврийн дусаалыг бороо гэж андуурсан ч
дэргэд минь нахиалах цэцэгсийг хараад
зун чамайг ирснийг мэдлээ

Saturday, December 14, 2013

:)

шувуудын жиргээнээс хальж
үүрээ би заслаа
шунхан улаан өнгөөр
өөрийгөө би гоёлоо
хаврын улирал үүдийг минь тогшино

Thursday, December 12, 2013

***

зуны цэцэгсийг хөглүүлж сэрэхийг чинь хүлэээлээ
зүүд шиг энэ амьдралаараа гоёж ирэхийг чинь хүлээлээ
зөн совингийн ертөнцөд тааралдна гэж чамайг би хүлээлээ
замбуулингийн хорвоод ганцхан чамтай л ханилна гэж насаараа би хүлээлээ

Monday, December 9, 2013

,,,

чамтай учрахаасаа өмнө би
хүн байсан
жинхэнэ хүн байсан
тэр бараан сүүдэр

"хоосон"

зөрөөд өнгөрсөн тэр зөрөг цэцгийг
зөндөө их хайлаа
зүүдэнд минь ирсэн чамайг
дэндүү ихээр саналаа би
хоосон байж
энэ дэлхий
энэ ерөнц
бүх л зүйл тэр чигээрээ
хоосон байж
энд амьтай зүйл
гарт минь баригдах зүйл
ганц ч байхгүй
энэ бол хоосон ертөнц

.... би бол хоосон етөнцөд амдардаг
     хоосон бие....

Wednesday, December 4, 2013

"..."

тэнэрт үүлс хураад
тэртээ холоос бороо айсуй
би айж байна
дахиад л уйтгарт автах вий гэж
би айж байна
би бороотой өдөрт
хамгаас дургуй
харин нарны илчинд
гилбүүлэх сайхан
аз жаргалтай дурсамж
гэрэл гэгээтэй тэр
мөрөөдөл
миний бодлыг
 ховсдох шиг санагддаг
би бороотой биш
нартай өдөрт
хамгаас дуртай

Tuesday, December 3, 2013

,,,

үүнээс цааш газар үгүй
үглээ болжмор дэргэд  минь жиргэнэ
үүр цайж байна