Sunday, January 26, 2014

***

үргэлж дэргэд минь байх юм шиг ярьдагсан
үнэндээ тэр салхины л чимээ байсан
үргэлж хажууд минь байх юм шиг бодогддогсон
үнэндээ тэр сэтгэлийг минь хөглөөд л буцсан даа
үнэн тэнгэр гэж байгаагүй ээ
үүлээ нуугаад л одсон
үргэлж чи хажууд минь байгаагүй ээ
үгээ аваад л явсан

Monday, January 6, 2014

,,,

бодолд минь улаа бутарч
буурал үүл өнгөө хувилна
нар жаргах тэрхэн агшинд