Friday, November 23, 2012

дахин нэг шөнө

Дахин нэг нойргүй шөнийг
ганцаараа би үдлээ
ганцхан чамайгаа бодсоор байгаад
нойр минь хулжиж хонолоо хайрт минь...

Thursday, November 22, 2012

миний амраг

халуун залуу насны минь дундуур
харваад өнгөрсөн миний ганц од
өдөр бүр чамдаа би дурладаг
өнө мөнхөд хайрлахыг бас хүсдэг
чи минь миний цорын ганц хайр
чин сэтгэлийн минь нандин чавхдас
үдэш бүр хүлээж суудаг гал халуун сэтгэл
үргэлж хамт байхыг хүсдэг
миний цорын ганц амраг

Tuesday, November 13, 2012

хэлдэг байж...

сэрээд хархад өвөл болчихож
сайхан тэр минь хэдийнэ явчихаж
шаргал намрын дурлал юм чи
шинэсэн хацрын үнсэлт юм чи

одоо бодход хэлдэг байждээ би
омголон танхил чамдаа учирладаг байж
хайртай гэдэг ганц үг
хэзээ цээжнээс минь гарах юм болдоо

Араас нь

инэд нь хүртэл цаанаа л нэг учиртай
энэ л залууг ажжээ суухад
эрхэлж тоглоод зүггүйтэж байгаа нь
эгээ л нэг жаахан хөвгүүн шиг

тойрч гараад эргэж харалгүй явхад нь
аньсганд минь хурсан нулимс аягаа давдаг ч
эрхэлж инээлгүй зөрөөд одход нь
энэхэн биенд минь гуниг хурдаг

над дээр ирээд хоёр үг солихыг нь
хором бүр би хүлээдэг ч гэсэн
хүний сайнтай учрахсан гэх хүсэл минь
түүнийг өөрөөсөө түлхэж орхидог

намайг тэр анзаардаггүй ч гэлээ
араас нь би харахгүй байж чаддаггүй
насаараа ямар түүнтэй ханьлах бишдээ би
нэг л удаа дэргэд нь суухыг хүссэн юм

Wednesday, November 7, 2012

согтъё

хоёр хундага дарсанд би согтъё
хөл гуйвж толгой эргэх
бодол мансуурч, нойр хулжтал
би согтъё
улаан дарсны халуухан амтаар
ягаахан уруулаа би чимээд
хажууд чинь очиж
хайрын дуу дуулахдаа
халамцуу бус хайртай бүсгүй чинь болъё
согтъё
хоёр хундага дарсанд би согтъё

Tuesday, November 6, 2012

эрх охин

би эмээгийн эрх охин
хацраа өгч үнсүүлэх дуртай
атган дахь чихрэнд нь горьддог
би эмээгийн эрх охин
өдөр болгон үгүйлэн санадаг
эргэж гүйгээд энгэрт нь эрхэлмээр санагддаг
ээрч түгдрээд дэргэдээс нь салдаггүй
би эмээгийн эрх охин
хормойд нь зүүгдэж өссөн
хоёр алхмын газар тэврүүлж явсан
би эмээгийн эрх охин
хажууд минь ирээд суусанд баярллаа
харц чинь их дулаахан юм
гараас минь атгаад алхсанд баярллаа
сэтгэл чинь их дулаахан юм
энэ л үл таних залуу
хэзээнээс ч юм миний бодлыг хөгжөөх болсон
тэр л дүрийг нь мэдэхгүй залууг
хэзээнээс эхэлж санагалзсанаа би мэдэхгүй
би хайртай
дүрийг нь мэдэхгүй энэ л залууд
зүрхийг нь сонсоогүй энэ л хүнийг
сэтгэлийнхээ гүнээс би хайрлана
би энэ намрыг
олон ч сар хүлээсэн
хэн нэгнийгнаддээр дагуулж ирэх энэ намрыг
би зөндөө их хүлээсэн
ганцаараа ирээгүй энэ намар
ганцхан над дээр түүнийг минь авчирсан ч
хайрын шүлэг дахин бичих гэж
энэ л намрыг би олон сар хүлээсэн
сэтгэл минь цаанаа л нэг гунигтай
шөнөжин нойр хулжин хөрвөөж хоноход
өөрийг нь бодоод шархалж байгаа зүрхийг минь
өнөөдөр ч тэр анзаараагүй
харцаараа би түүндээ сэтгэлийн үгээ хэлдэг ч
харж амжаагүй ээ тэр миний сэтгэлийг
үгээрээ би түүндээ хайраа илчилсэн ч
сонсож амжаагүй ээ тэр миний хайрыг

Friday, November 2, 2012

тэр минь

тэр минь хичнээн сайхан гээч
бодлоос огт салдаггүй миний ханхүү
тэр минь хичнээн ухаантай гээч
өдөр бүр намайг баясгах цорын ганц хайр

намайг сонсчихвий гэж
хайртынхаа нэрийг би аажуухан шивнэдэг
миний сэтгэлийг мэдчихвий гэсэндээ
түүнийхээ араас би сэмхэн ширтдэг
хайрт минь
хаврын цэцэгтэй хамт дэлбээлсэн
яргуй минь
чинийхээ дэргэд үүрд жаргаж
чин хайрыг чинь шүтэж амьдаръя
хонгор минь
хорвоод тулах хос багана минь
энэ л ертөнцөд чамтайгаа л ханилж
насан туршдаа хайрлаж амьдаръя
yvlaa gedgiig chn duulaad bi
zondoo ih guniglasan
yagaad ch uldej chadahguy gedgiig chn medeed bi
ymar ih hairtaigaa oilgoson
uldeech, derged mn bgaach gj helehiig hussen ch
ali hediin hojimdson bsan
chamg yvchihaar bi...