Tuesday, November 6, 2012

эрх охин

би эмээгийн эрх охин
хацраа өгч үнсүүлэх дуртай
атган дахь чихрэнд нь горьддог
би эмээгийн эрх охин
өдөр болгон үгүйлэн санадаг
эргэж гүйгээд энгэрт нь эрхэлмээр санагддаг
ээрч түгдрээд дэргэдээс нь салдаггүй
би эмээгийн эрх охин
хормойд нь зүүгдэж өссөн
хоёр алхмын газар тэврүүлж явсан
би эмээгийн эрх охин

No comments:

Post a Comment