Tuesday, November 13, 2012

Араас нь

инэд нь хүртэл цаанаа л нэг учиртай
энэ л залууг ажжээ суухад
эрхэлж тоглоод зүггүйтэж байгаа нь
эгээ л нэг жаахан хөвгүүн шиг

тойрч гараад эргэж харалгүй явхад нь
аньсганд минь хурсан нулимс аягаа давдаг ч
эрхэлж инээлгүй зөрөөд одход нь
энэхэн биенд минь гуниг хурдаг

над дээр ирээд хоёр үг солихыг нь
хором бүр би хүлээдэг ч гэсэн
хүний сайнтай учрахсан гэх хүсэл минь
түүнийг өөрөөсөө түлхэж орхидог

намайг тэр анзаардаггүй ч гэлээ
араас нь би харахгүй байж чаддаггүй
насаараа ямар түүнтэй ханьлах бишдээ би
нэг л удаа дэргэд нь суухыг хүссэн юм

No comments:

Post a Comment