Wednesday, November 7, 2012

согтъё

хоёр хундага дарсанд би согтъё
хөл гуйвж толгой эргэх
бодол мансуурч, нойр хулжтал
би согтъё
улаан дарсны халуухан амтаар
ягаахан уруулаа би чимээд
хажууд чинь очиж
хайрын дуу дуулахдаа
халамцуу бус хайртай бүсгүй чинь болъё
согтъё
хоёр хундага дарсанд би согтъё

No comments:

Post a Comment