Tuesday, October 8, 2013

зүгээр л чамайг...

зүрхний тольтоо нуугаад
зүгээр л хамт байя гэсэн юм
ганцаараа чамайг дэргэдээ суулгачихаад
ганцхан удаа хайрлах гэсэн юм

зүгээр л чамайг хайрлах гэсэн юм

Tuesday, October 1, 2013

уучлаарай залуу минь


хайрт минь гэж намайг битгий дууд
нэрийг чинь бүү хэл, зүсийг чинь ч би санахгүй байна

хэлж байгаа бүхэн чинь худлаа сонсогдоод
хийж байгаа бүхэн чинь хуурамч харагдаад
би чиний дэргэд байж үнэхээр чадахгүй нь
уучлаарай залуу минь
үнэнээ хэлэхэд ийм л байна
явуулын хүмүүстэй учир ургуулдаг нь
би биш болохоор
буруу хүнтэйгээ учирч дээ гэж хэлэх байна
хатуу сонсогдож байгаа ч
үнэн гэвэл энэ л байна
уучлаарай залуу минь
жүжиг тоглож чаддаггүй болохоор
үнэнээ хэлчихдэг нь миний жаахан алдаа байдаг юм
бүх юм чинь худлаа харагдаад
хажууд чинь би яагаад ч сууж чадахгүй нь дээ
уучлаарай залуу минь.