Friday, January 4, 2013

Би чамдаа л дурласан

дурласан би чамдаа дурласан
дулаахан харцанд чинь уярч дурласан
бүгдийн өмнө нь бөхийгөөгүй тэргүүнийг чинь шүтэж
бүхнээ би чамдаа л зориулж дурласан

хайрласан би чамайгаа хайрласан
хорвоод ганцхан чинийхээ нандин бүхнийг хайрласан
уул шийг түшигтэй чиний хэнхдэг цээжинд тэврүүлэх гэж
уярч догдлон байж чамайгаа би хайрласан

дассан би ганцхан чамдаа л дассан
дэргэд ирсэн нэгнийг харж тогтолгүй дассан
хорвоо хэдий гашуун ч чихэргүй цайгаар амтлах гэж
ханийн тэнгэртэй чамдаа эрхлэн байж дассан

No comments:

Post a Comment