Saturday, January 26, 2013

Зүүд...

Зүүд гэдэг сонин юм шүү
Зүгээр л дэргэд минь ирчихээд
Зүсэр бороо шиг арилаад оддог
Зүүд гэдэг сонин юм шүү
Амттай байх тусмаа
Аргадхын тоогоор холддог
Ахин нэг мэдрэхийг хүссэн ч
Алхам алхамаар алслан оддог
Зүүд гэдэг сонин юм шүү
 Дэндүү хайртай түүнтэйгээ би
Зүүдэндээ уулзахыг хүссэн ч
Хэдхэн хоромд хажууд минь ирчихээд
Юу ч хэлэлгүй яваад өгдөг
Зүүд гэдэг сонин юм шүү

No comments:

Post a Comment