Thursday, August 27, 2015

миний залуу

сархад зооглож гайхуулахдаа
савных нь ёроолд үлдээж
сайхан бүсгүйг тэврэхдээ
сэтгэлээ харин дэргэд минь үлдээсэн
чи миний залуу
үнэн сэтгэлээ хэлж чаддаггүй
хулчгар залуу
чи миний залуу
чин сэтглээ надад л нээсэн
үнэнч залуу
сартай хамт хонохдоо
шилтэй дарстай дэр нэгтгэдэг
саваагүй бүсгүйг харахдаа
сэм сэмхэн явж оддог
бүтэн зүрхээ надад л зориулсан
чи миний залуу 

Tuesday, August 18, 2015

дурсамж байх болно

би одоо л тайвширлаа
бүүр надаас
үүрд явчихсан
ахиж хэзээ ч ирэхгүй
хэзээ нэгэн цагт ирнэ гэж хүлээх ч үгүй
би одоо л сэтгэлээ чөлөөллөө
миний дэргэд ирэхгүй нэгнийг
одоо би хүлээхгүй ээ
тэр миний дурсамж байх болно
бүтэлгүй хайрын түүх биш
бүтээгүй аз жаргал ч биш
зүрхний минь эзэн ч биш
зүүдний минь ханхүү ч биш
тэр танихгүй нэгэн байх болно
ахиж би түүнд зориулж
хайрын шүлэг бичихгүй ээ
ахиж би түүнийг санаж
сартай хамт хээр хонохгүй
ахиж би түүнийг зүүдлэж
сэтгэл догдлон сэрэхгүй
ахиж би түүнийг үгүйлж
зүрхээ сэмлэхгүй ээ
тэр миний дурсамж байх болно
хараар бус цагаанаар бичигдэх
дурсамж минь байх болно
чи ганцхан миний
дурсамж байх болно

Tuesday, August 11, 2015

Бүсгүй

Гэгээн хүсэлдээ хөтлөгдөөд
гэзгээ сул тавьсан бүсгүй
гэнэн зандаа автаад
шөнийн харанхуйд жаргасан бүсгүй
саран авхайд гайхуулахдаа
сархад зооглож эрхэлсэн бүсгй
саваагүй түүний энгэрт очихдоо
оддын дэргэд хоносон бүсгүй
үдшийн жаргалд автахдаа
үүрээр сэм одсон бүсгүй
үнэн худлын аль нь ч байсан
өөрийгөө бусдад илчлээгүй бүсгүй

Saturday, August 8, 2015

зүүдэнд учирсан амраг

зүүдлээд сэрхэд дэргэд минь байсан
зөн совингийн ертөнцөд надтай учирсан
чи миний зүүдний ханхүү
чин зүрхний минь эзэн тэнгэр
би энгэр задгай гудманд гүйгээгүй
би хөлчүү аахилж бусдыг ноолоогүй
зүрх минь эзэнтэй, зүүд минь зөнтэй болохоор
зүггүй сэтгэл минь ганцхан чамайг л хайрладаг аа
эргээд ирэхийг чинь би мэдэж байсан ч
итгэлтэй нь аргагүй хэлж бас чадаагүй
энэ л учралд би хорвоог буруутгаж байсан ч
энэнээс цаашхыг харин чамдаа хэлж зүрхлээгүй ээ
аз жаргал гэдэг нь энэ л байх гэж
аяа өөрийгөө би аргадаж суусан
бүтэхгүй зүйлийг хүчилсэн мэт санаж
буруутгаж өөрийгөө зэмлэж бас суусан
чи минь наддаа эргээд ирсэн
чимээгүй шөнийг эвдэж ирсэн
зүрхэнд мандах тэр л нартай хамт
зүүдний ертөнцдөө би
зөвхөн чамтайгаа л учирсан  

Thursday, August 6, 2015

***

үнсэхдээ хүртэл чамайгаа би хайрлана
үлдэх өдрүүдийг олон байлгахыг хүснэ
тэврэхдээ хүртэл чамайгаа би санана
тэсэж чадалгүй хайраа би илчлэнэ
чамдаа би хайртай
чимээгүй шөнийн оддын тоогоор хайртай
чин сэтгэлээ нуухыг би хүсээгүй ээ
нимгэн урууланд чинь би хайртай
намайг гэсэн сэтгэлд чинь хайртай
бүхнээ би чамдаа л зориулж чадах болохоор
чамаас минь өөр хэн ч надад хэрэггүй ээ