Saturday, August 8, 2015

зүүдэнд учирсан амраг

зүүдлээд сэрхэд дэргэд минь байсан
зөн совингийн ертөнцөд надтай учирсан
чи миний зүүдний ханхүү
чин зүрхний минь эзэн тэнгэр
би энгэр задгай гудманд гүйгээгүй
би хөлчүү аахилж бусдыг ноолоогүй
зүрх минь эзэнтэй, зүүд минь зөнтэй болохоор
зүггүй сэтгэл минь ганцхан чамайг л хайрладаг аа
эргээд ирэхийг чинь би мэдэж байсан ч
итгэлтэй нь аргагүй хэлж бас чадаагүй
энэ л учралд би хорвоог буруутгаж байсан ч
энэнээс цаашхыг харин чамдаа хэлж зүрхлээгүй ээ
аз жаргал гэдэг нь энэ л байх гэж
аяа өөрийгөө би аргадаж суусан
бүтэхгүй зүйлийг хүчилсэн мэт санаж
буруутгаж өөрийгөө зэмлэж бас суусан
чи минь наддаа эргээд ирсэн
чимээгүй шөнийг эвдэж ирсэн
зүрхэнд мандах тэр л нартай хамт
зүүдний ертөнцдөө би
зөвхөн чамтайгаа л учирсан  

No comments:

Post a Comment