Tuesday, August 18, 2015

дурсамж байх болно

би одоо л тайвширлаа
бүүр надаас
үүрд явчихсан
ахиж хэзээ ч ирэхгүй
хэзээ нэгэн цагт ирнэ гэж хүлээх ч үгүй
би одоо л сэтгэлээ чөлөөллөө
миний дэргэд ирэхгүй нэгнийг
одоо би хүлээхгүй ээ
тэр миний дурсамж байх болно
бүтэлгүй хайрын түүх биш
бүтээгүй аз жаргал ч биш
зүрхний минь эзэн ч биш
зүүдний минь ханхүү ч биш
тэр танихгүй нэгэн байх болно
ахиж би түүнд зориулж
хайрын шүлэг бичихгүй ээ
ахиж би түүнийг санаж
сартай хамт хээр хонохгүй
ахиж би түүнийг зүүдлэж
сэтгэл догдлон сэрэхгүй
ахиж би түүнийг үгүйлж
зүрхээ сэмлэхгүй ээ
тэр миний дурсамж байх болно
хараар бус цагаанаар бичигдэх
дурсамж минь байх болно
чи ганцхан миний
дурсамж байх болно

No comments:

Post a Comment