Saturday, December 5, 2015

би чамайг хайрлаж чадна

хайрлахгүй гэхээр хайрлаач гэх юм
хайрлъя гэхээр хайргүй гэх юм
цаг мөч бүр надаас зугтдаг хэрнээ
үүр шөнийн заагаар зүүдэнд минь хүртэл ирэх юм
санадаг юм болов уу
сэтгэл ээ илчлэхээс эмээдэг юм бол уу
чамайг би таних ч
сэтгэл зүрхийг чинь огт таньж чадахгүй ээ
эр хүнийг аргаддаг нь би биш ч
энэнээс өөр арга даан ч олдсонгүй
хоёрхон мөртөд хүслээ дайгаад
хүний хүү чамд би илгээе
хайрламаар байвал хайрла
хүсээд байвал хүрээд ир
уулзмаар байвал болзоо товло
би чамаас хэзээ ч зугтахгүй
учир нь би чамд
өөрөөсөө ч илүү хайртай
учир нь би чамайг
бусдаас илүү хайрлаж чадна

Tuesday, December 1, 2015

чиний л төлөө...

уруулаараа би чамтай бүжье
ухаангүй хайртай гэдгээ одоо л хэлье
биеэрээ би чамтай уусъя
бүтэн шөнөжин эрхэлж хоноё
эрхэс тэнгэрт хайртай гэж андгайлъя
эзэнгүй биеэ чамд л тушаая
хайрын гэрч болгож алтан цагираг солилцъё
хан хурмастын доор үүрд чамтай жаргая
бусдаас нуусан амраг минь гэж
чамайг би хаярлая
буруутгаж хэзээ ч зэмлэхгүй ээ
бие сэтгэлээ чамд л би зориулъя
оддын дор эрхэлсэн янаг минь гэж
чамайг би шүтье
онгод юугаа л ганцхан
чиний л өмнө дэлгэе

би чамд хайртай

чамайгаа би санахдаа
зургийг чинь чанга тэвэрдэг
гүйгээд очих хүсэл байсан ч
гуниг хурсан нүдээ бусдаас би нуудаг
чи аргагүй л бардам зантай
би чиний бүх зүйлд чинь хайртай
надаас зугтах сэтгэлд чинь
намайг мартах гэсэн хүсэлд чинь
намайг үгүйсгэх бодолд чинь
би чиний бүх зүйлд хайртай
намайг үгүйсгэх нэгнийг хайрладаг
би ухаангүй бүсгүй
надаас зугтах нэгнийг хайдаг
би гэнэн бүсгүй
ганцхан чиний л өмнө би
бардам зангаа гээж
гэнэн хонгор
нүцгэн бүсгүй болж хувирдаг болхоор
би бусдаас илүү ганцхан чамд хайртай

Monday, October 19, 2015

тэр жилийн намар

тэр жилийн намар
дэвтэр дүүрэн шүлэг бичиж билээ
чамайгаа гэсэн ганцхан хүслээр
шуудан дүүрэн захиа бичсэн санагдна
тэр жилийн намар
хээрийн шувуудад дайгдаад
чамдаа очихыг хүссэн ч
тэр жилийн намар
дэндүү эрт цасан хаялаад
дээвэр юунаасаа холдож би чадаагүй ээ
тэр жилийн намар

Wednesday, October 14, 2015

ганцхан өөртөө л...

яг л надад зориулсан юм шиг
тийм сайхан хайрыг
хичнээн жил хүлээж байгааг минь
бурхан та мэдэх үү
ганцхан намайг л гээд
зориод ирсэн чамайгаа
хичнээн их хайрладагийг
хонгор чи минь мэдэх үү
залуу насны бардам зангаар
жаахан чамдаа туньсан ч
үүрд орхин одох сэтгэл
огтоос надад байгаагүй юм шүү
үлгэрт л ганцхан гардаг шиг
тийм агуу хайрыг
хичнээн удаа мөрөөдөж байсныг минь
бурхан та мэдэх үү
хайртай түүндээ тэврүүлээд
хамгийн жаргалтай бүсгүй байхыг хүссэн ч
хэний ч өмнө хэлж чадаагүй тэр л хайраа
үүрд би өөртөө л ганцхан авч үлдсэн

Sunday, October 11, 2015

Намар бид хоёр...

Намар үнэхээр сайхан улирал шүү. Хэн нэгэн хүнд хайрын захиа бичмээр ч юм шиг, хаа нэг газар шаргал навчсаар дүүрэн моддын дунд бодолд дарагдан суумаар ч юм шиг, хэзээ ирэх нь үл мэдэгдэх хэн нэгэн хүнийг санаж том том санаа алдмаар ч юм шиг. Магадгүй энэ бүхнийг хүмүүс намрын "синдром" гэдэг байх л даа. Намрыг би их удаан хүлээсэн. Яг л энэ мэдрэмжийг мэдрэх гэж. Гэхдээ намар надаас их хурдан явдаг. Ирэх жил хүртэл дахиад л хүлээнэ. Харин тэрнээс нь урьтаж тэр л сайхан мэдрэмжийг цээж дүүрэн амталхыг би хүснэ. Өмнөх жилүүдэд би намрын саруудад дэндүү их завгүй байсан болоод ч тэр үү хэрхэн өнгөрсөн, энэ сайхан мэдрэмжийг хэрхэн хүлээн авч байснаа тийм ч тод санахгүй л байна. Харин арван жилийн сурагч байхдаа л намрыг жинхэнэ өөрийн биеэр "мэдэрдэг" байснаа тодхон санана. 
Халиурсан  шаргал тал, моддын шаралсан навчны эхүүн үнэр, нарны илч бүлээн хэрнээ сэржигнэсэн салхитай өдөр.... Аргагүй энэ бүхэнд л намрын тэр сайхан бүхэн байдаг гэдэгт би итгэдэг. Хэн нэгнийг санаж, хэн нэгнийг мөрөөдөж, хайрын шүлэг тэрлэж суух одоо надад утгагаүй мэт санагдна. Учир нь надад санаад, үгүйлээд байх өөр хэн нэгэн одоохондоо алга. Би чинь жинэхэн утгаараа "эрх чөлөөт" бүсгүй шүү дээ. Намраас өөр дурласан, хайрлаж яваа "сайхан залуу" одоо надад алга даа.
Намрыг хүмүүс цаанаа л уйтгартай гэдэг. Харин би тэгэж бодохгүй байна. Ийм сайхан хурц шар өнгө, хацрыг минь зөөлөн илбэх хонгор салхи. Энэ бүхэн дэргэд минь яалтачгүй хэн нэгэн ирсэн гэдгийг хэлээд ч байх шиг. Энд би яагаад ганцаардаж, уйтгарлана гэж.
Гэртээ ганцаараа байгаа бол гадаа гарч "намар" найзтайгаа хамт зугаалж болно шүү дээ. Би яалтачгүй, яах ч аргагүй "намар"-д дэндүү их хайртай.   

Saturday, October 10, 2015

мартдаггүй юм...

одоо хэр нь би мартдаггүй юм
чамдаа үнсүүлж байсан тэр л хормыг
сэмхэн харцаар намайг ширтэж
чимээгүй гэгч нь үнсэж байсан
чинийхээ тэр л гэнэн хайрыг
одоо хэр нь би мартдаггүй юм
хөлчүү бүсгүй
хөл дээрээ тогтож ядан алхахад
хархүү та харин түүнийг
хулгайн үнсэлтээр шагнаж билээ
тэгснээ дараа нь өөрөө ичээд  л
тэр л төрхийг чинь
хэзээ ч би мартдаггүй юм

Wednesday, September 30, 2015

хармаар санагдах юм

хармаар санагдах юм
хааяа ч гэсэн хажууд нь байж
халуун гараас нь атгамаар болох юм
хэнийг ч өмнө нь тэгэж ихээр санаагүй хэрнээ
хайртай түүнийгээ л үгүйлээд байх юм
хоолойг нь сонсход цээж огшиж
хөлийн чимээг нь
харийн газар ч хүлээгээд
хэнд ч өмнө нь хэлж байгаагүй тэр л үгсийг
хайртай түүндээ хэлмээр санагдах юм
хааяа ч гэсэн хажууд нь байж
халуун энгэрт нь эрхэлмээр болох юм.

Thursday, August 27, 2015

миний залуу

сархад зооглож гайхуулахдаа
савных нь ёроолд үлдээж
сайхан бүсгүйг тэврэхдээ
сэтгэлээ харин дэргэд минь үлдээсэн
чи миний залуу
үнэн сэтгэлээ хэлж чаддаггүй
хулчгар залуу
чи миний залуу
чин сэтглээ надад л нээсэн
үнэнч залуу
сартай хамт хонохдоо
шилтэй дарстай дэр нэгтгэдэг
саваагүй бүсгүйг харахдаа
сэм сэмхэн явж оддог
бүтэн зүрхээ надад л зориулсан
чи миний залуу 

Tuesday, August 18, 2015

дурсамж байх болно

би одоо л тайвширлаа
бүүр надаас
үүрд явчихсан
ахиж хэзээ ч ирэхгүй
хэзээ нэгэн цагт ирнэ гэж хүлээх ч үгүй
би одоо л сэтгэлээ чөлөөллөө
миний дэргэд ирэхгүй нэгнийг
одоо би хүлээхгүй ээ
тэр миний дурсамж байх болно
бүтэлгүй хайрын түүх биш
бүтээгүй аз жаргал ч биш
зүрхний минь эзэн ч биш
зүүдний минь ханхүү ч биш
тэр танихгүй нэгэн байх болно
ахиж би түүнд зориулж
хайрын шүлэг бичихгүй ээ
ахиж би түүнийг санаж
сартай хамт хээр хонохгүй
ахиж би түүнийг зүүдлэж
сэтгэл догдлон сэрэхгүй
ахиж би түүнийг үгүйлж
зүрхээ сэмлэхгүй ээ
тэр миний дурсамж байх болно
хараар бус цагаанаар бичигдэх
дурсамж минь байх болно
чи ганцхан миний
дурсамж байх болно

Tuesday, August 11, 2015

Бүсгүй

Гэгээн хүсэлдээ хөтлөгдөөд
гэзгээ сул тавьсан бүсгүй
гэнэн зандаа автаад
шөнийн харанхуйд жаргасан бүсгүй
саран авхайд гайхуулахдаа
сархад зооглож эрхэлсэн бүсгй
саваагүй түүний энгэрт очихдоо
оддын дэргэд хоносон бүсгүй
үдшийн жаргалд автахдаа
үүрээр сэм одсон бүсгүй
үнэн худлын аль нь ч байсан
өөрийгөө бусдад илчлээгүй бүсгүй

Saturday, August 8, 2015

зүүдэнд учирсан амраг

зүүдлээд сэрхэд дэргэд минь байсан
зөн совингийн ертөнцөд надтай учирсан
чи миний зүүдний ханхүү
чин зүрхний минь эзэн тэнгэр
би энгэр задгай гудманд гүйгээгүй
би хөлчүү аахилж бусдыг ноолоогүй
зүрх минь эзэнтэй, зүүд минь зөнтэй болохоор
зүггүй сэтгэл минь ганцхан чамайг л хайрладаг аа
эргээд ирэхийг чинь би мэдэж байсан ч
итгэлтэй нь аргагүй хэлж бас чадаагүй
энэ л учралд би хорвоог буруутгаж байсан ч
энэнээс цаашхыг харин чамдаа хэлж зүрхлээгүй ээ
аз жаргал гэдэг нь энэ л байх гэж
аяа өөрийгөө би аргадаж суусан
бүтэхгүй зүйлийг хүчилсэн мэт санаж
буруутгаж өөрийгөө зэмлэж бас суусан
чи минь наддаа эргээд ирсэн
чимээгүй шөнийг эвдэж ирсэн
зүрхэнд мандах тэр л нартай хамт
зүүдний ертөнцдөө би
зөвхөн чамтайгаа л учирсан  

Thursday, August 6, 2015

***

үнсэхдээ хүртэл чамайгаа би хайрлана
үлдэх өдрүүдийг олон байлгахыг хүснэ
тэврэхдээ хүртэл чамайгаа би санана
тэсэж чадалгүй хайраа би илчлэнэ
чамдаа би хайртай
чимээгүй шөнийн оддын тоогоор хайртай
чин сэтгэлээ нуухыг би хүсээгүй ээ
нимгэн урууланд чинь би хайртай
намайг гэсэн сэтгэлд чинь хайртай
бүхнээ би чамдаа л зориулж чадах болохоор
чамаас минь өөр хэн ч надад хэрэггүй ээ 

Saturday, July 25, 2015

-

зүүд гэдэг ертөнцөд
зөнгөөрөө би жаргасан ч
зүгээр л чамайг хайрлах хүсэл минь
зөвхөн намайг хоргооно
хархыг хүссэн
хайрлахыг бүр ч их хүссэн
бачимдсан зүрхний гаслант орилоон
бусдад хэзээ ч үл сонсдоно 

Saturday, May 16, 2015

Би даварсан бүсгүй

минийх биш ч өөрийн болгохыг хүснэ
мөнхийн бус ч үргэлжид хайрлахыг хүснэ
зүрх минь гал халуун хэвээрэй
зүүд минь чамайг хүлээсэн тэр л чигээрэй
дэргэд минь харагдах атгахан чулуунд
дэнслээд үлдэх сэтгэлээ би өгсөн
хажууд минь үлдэх ганцхан чамдаа
харамгүй сэтгэлээр зүрхээ би зориулсан
ирэх өдрийг чинь хуруу даран би хүлээнэ
итгэлээ алдалгүй үнэнийг би хүснэ
хаанаас ч юм зориод ирэх юм шиг санаж
ханийн сэтгэлээр чамайг би хүлээнэ 

Saturday, May 2, 2015

Би хорвоог олсон

тээр тэнд харагдах тэнгэрийн хаяанаас
тэсч чадалгүй орхиод одсон чиний зүрхнээс
тэгхэд ганцхан наддээр ирсэн шөнийн бодлоос
би хорвоог олсон
амьдрал гэдэг их хачин
аргадаад суухад нэг л дотно
андуу санаад эргээд алхахдаа ч
аргагүй өөрийнхөө хэн болохыг харуулдаг
орчлонд би алдах эрхгүй
омгодож өөртөө бардамнахдаа ч
онгод юугаа дэлгэхдээ ч
хорвоо чамайг дорд үзэж
хоёр үгээр зэмлэх эрх надад байхгүй

Friday, April 24, 2015

***

санаж байна гэдгээ хэлж ч блохгүй
сэтгээл шулуудаад хаашаа явахаа ч мэдэхгүй
чамд хайртай гэдэг нь гарцаагүй үнэн ч
чиний сэтгэлд хүрэх зам дэндүү хол хэвээрээ

ердөө хоёр буудлын цаана байгаа ч
ертөнцийн нөгөө хязгаарт байгаа мэт санагдна
миний нүдэнд илхэн байх хэдий ч
магад би чамайг харж ер чадахгүй нь

хаана байгааг чинь мэднэ
хэнтэй уулздагийг чинь ч мэднэ
зөвхөн намайг тойрч явсаар
зүрхийг мниь чи шархлуулаад байна

одоо би төрхийг чинь санахгүй байна
орчлонд чамтай уулзахыг хүссэн ч
одод тэнгэр миний хүслийг
огоорч мартаад, орхиод явчихаж...

***

дайгдах ч биш дээ ямар цэн цэнгийн хунд
буудаллах ч биш дээ ямар миний сэтгэлийн нууранд
хүсэл хүслийн дээд нь чиний л дэргэд очихсон
хүн байхын жаргал нь чамтай л хамт өтлөхсөн
санаан зоргоор хүлээдэг
сайхан хайр минь юмсан
хүслийн эрхээр харуулддаг
хувирашгүй ганц хайр минь юмсан
ирээд буцдаг хорвоогийн
энэхэн зайнд нь багтчихаад
эргэж ирэхгүй нэгнийг хүлээж
энэлэн хайлах нь юуны учир вэ
мартахгүй байж ч чадахгүй
магад үнэн ээ хэлж ч чадахгүй
хүсэл минь хэзээ нэгэн цагт биелэнэ гэж итгэсээр
хүүхэн хонгор аалинд нь намрын хяруу унаа юу

Wednesday, April 1, 2015

:)

дурлалын захидал чамдаа бичих гэж
дундуур сэтгэлээ ганцхан чамаараа дүүргэх гэж
дэлхий ертөнцийг чамтай л хамт туулах гэж
дэврүүн сэтгэлээрээ би чамдаа дурласан юм болов уу даа...

***

бардам зангаа орхиод
чиний л дэргэд очихсон
гараас нь чанга гэгч нь атгаад
хэзээ ч, хэзээ ч би тавихгүй
эргэлзсэн бодлоо хаяад
чиний л хажууд очихсон
эргэж хэзээ ч би харахгүй ээ
ганцхан чамдаа л би хайртай

Monday, March 23, 2015

Чи миний зүрхний наран



Баяр гуниг хосолсон хорвоогийн альхан талд нь бид яваа юм бол доо. Энхчимэг өдөр бүр ганцхан түүний л тухай бодсоор байгаад нэг л мэдэхнээ түүний толгойд тэр залуугаас өөр хэн ч, юу ч бодогдохоо больсон байлаа. Шөнө унтхад нүдэнд харагдаж, өдөр болход дэргэд нь байгаа мэт санагдаж, хоол ч идэх хүсэлгүй болж, аргаа барахдаа тэр өөрийгөө галзуурч байгаа юм болов уу хэмээн айх шиг л болно.
Утсанд ирэх дуудлага, зурвасыг өдөр шөнөгүй шалгаж, нэг л их ажилтай хүн шиг интернэт сахиж ганцхан түүнийг л хүлээнэ. Гэвч өөрийг нь бодоод нойр хоолноос гарч байгааг нь тэр залуу мэдэх болов уу? Ингээд бодох лээр харамсалтай ч юм шиг.
Энхчимэг гэнэтхэн утсаа шүүрч аваад дуудлага хийж эхлэв. Удаан гэгч нь дуудаж байсны дараагаар нэг л танил хоолой
-          Байна уу, байна уу? Хэн бэ, залгасан юм бол яриач ээ
Энхчимэг сандарсандаа болоод утсаа салгачихлаа. Би чинь яаж байна аа? Хэнд юу гэж хэлэх гэж залгаж байгаа юм бол гэж бодоод инээд нь ч хүрэх шиг.
Зориг дутсан юм болов уу даа. Үнэн ээ хэлэх хүсэл хичнээн их байсан ч тэр намайг юу гэж хүлээж авах бол, магадгүй өөрийн сэтгэлээ илчиллээ гээд энэ жаахан харилцаагаа үгүй хийчих юм биш байгаа даа хэмээн айж сууна. Ингээд л дахин интернет сахиж түүнийг, тэр залууг түрүүлж зурвас илгээхийг нь хүлээнэ. Уйтгартай, гунигтай, хамаг сэтгэл давчдуулсан, яах ч учираа олохооргүй өдрүүд хөвөрсөөр нэг л мэдэхэд 2 сар өнгөрсөн байлаа.
Өглөө босоод нөгөө л урьдын адил утсандаа ирсэн дуудлага, зурвасыг шалгалаа. Үнэн ээ хэлж чаддаггүй нөгөө үл мэдэгч хүнээс захиа ирсэн байлаа. Цагийг нь хартал өнгөрсөн шөнө 2 цагийн үед. Захиаг нэхэн унштал “маргааш өдөр 14 цагт Marraco-д уулзъя” гэсэн байв.
Энхчимэг орноосоо үсрэх шахам босоод цагаа хартал өдрийн 12 цаг болж байв. Хурдхан гэгч нь ороо хурааж, гадагш гархад өөрийгөө бэлдлээ. 13 цаг 45 минут гэхэд гэрээсээ гарлаа.
Такси бариад явж байхдаа өөртөө ч итгэж чадахгүй байв. Тэр олон жил хүлээсэн хүнтэйгээ ийм амархан уулзчих юм гэж үү хэмээн бодохын зэрэгцээ “хэрэв тэр ирэхгүй бол яана аа” хэмээх айдас ч бас түүнийг дагаж байсан юм.
Замын түгжрэлээс болоод тэр болзсон цагаасаа 10 минут хоцорч ирлээ. Marraco-ийн үүдээр орход цонхон талд, хамгийн захын ширээнд энгийн хэрнээ даруухан хувцасласан нэгэн залуу сууж байв.
Мөн байна, бурхан минь намайг хэн нэгэн чимхээд өгчихдөггүй юм байх даа, энэ зүүд биш байгаа даа хэмээн амандаа үглэж, баярлах гайхах нь давхцан явсаар ширээний хажууд тулаад ирлээ.
-          Сайн уу
-          Сайн
-          Суугаач дээ, чи арай өдөржин наанаа зогсох гээгүй биз дээ
-          Үгүй ээ, яалаа гэж дээ
-          Өнөөдөр гадаа их сайхан дулаахан байна шүү
-          Аргагүй л хавар хүрээд ирчихжээ
-          Чамаар сонин юу байна даа
-          Онцын зүйлгүй ээ, нам тайван
-          Чи яаж миний дугаарыг мэдсэн юм бэ
-          Би чиний дугаарыг хаанаас л бол хаанаас ч олж чадна ш дээ
-          Битгий тоглоом болгоод бай л даа
-          Би угаасаа мэднэ ээ, энд гайхаад байх зүйл ерөөсөө ч алга
Энхчимэгийн зүрх цээжнээсээ гарах шахан цохилж байсан ч тэгэж ихээр удаан хүлээсэн хүнтэйгээ илэн далангүй, нээлттэй ярих ямар нэгэн сэдэв байхгүй байгаад сэтгэл гонсгор суулаа. Гэхдээ түүний нүднээс баярын мишээл өөрийн эрхгүй цацарч байсан юм.
-          Чи яагаад түрүүнээс хойш надруу хараад инээгээд байгаа юм
-          Үгүй ээ зүйгээр л
Энхчимэг ингэж хэлэхдээ харцаа цонхруу шилжүүлээд, би чамайг дэндүү ихээр санасан, ингээд өөдөөс чинь хараад сууж байх юм чинээ огтхон ч бодсонгүй, хэрэв энэ зүүд бол намайг хэзээ ч битгтй сэрээгээрэй хэмээн бурхан тэнгэрээс хичээнгүйлэн гуйж байлаа.
Тэд зоогийн газраас гараад хотын гудмаар хамтдаа алхана. Хаврын дулаахан орой, хотын хөл хөдөлгөөн намжсан, яг л тэдний хайрын болзоонд зориулсан мэт хамгийн сайхан орой байв.
Тэд хамтдаа гадуур зугаалж, тоглоомын газар тоглож, тэр ч бүү хэл шар айрагны газар хундага дарсны амтыг хамтдаа амтлав. Энэ бол бүсгүйн хувьд жинхэнэ мөрөөдөл нь биелэж байгаа мэт санагдсан бөгөөд энэ үдшийг хэзээ ч дуусгамааргүй санагдаж, цаг хугацааг энд нь л ингээд зогсоочихмоор санагдаж байлаа. Тэд хамтдаа явсаар байгаад цаг ч орой болж, Энхчимэгийн гэрийн гадаа хэдийнэ ирсэн байв. Энхчимэг итгэлгүй хоолойгоор
-          Чи эртхэн харь даа, оройтвол унаагүй болчихно
Тэр ингэж хэлэхдээ битгий яваач гэж гуйсан харцаар залуу руу ширтэн зогсож байв
Залуу: би өнөөдөр орой найзынхаа гэрийг сахиж хононо. Эсвэл чи надтай хамт явах юм уу.
Энхчимэг хэдийгээр түүнийг дагаад хамт явахыг хэнээс ч илүүгээр хүсч байсан ч гэлээ эмэгтэй хүний бардам зангаар, мөн өөрийгөө түүнд буруугаар ойлгуулахгүйн тулд энэхүү саналаас эвтэйхэн гэгч нь татгалзаж чадсан юм.
Энэ явдлаас хойш долоо хоног өнгөрхөд нөгөө залуугаас ямар ч дуудалага, ямар ч зурвас ирсэнгүй. Энхчимэг энэ хооронд хайртынхаа саналаас татгалзсандаа өөрийгөө хэдэн мянган удаа буруутгаж, хамгийн эхний болоод сүүлчийн хүсэлтийг нь өөрийн гараар үгүй хийсэн мэт санагдаж байлаа. Шөнө дунд 12 цаг.  Энхчимэг хэдийнэ орондоо ороод бараг л унтаж байтал түүний утас нь дуугараад сэрээчихэв. Тэрээр утсаа авхад нөгөө танил хоолой утасны цаанаас дуугарч түүнийг нойрыг юу ч үгүй хийсгэн одов.
Байна уу
Байна, чи юу хийж байна
Унтах гээд л харин чи
Би танай байрны гадаа ирчихсэн байна. Чи гараад ирж чадах уу
Одоо, ийм орой юу
Чи гэртээ байхгүй байгаа юм уу
Үгүй л дээ, түр хүлээж байгаарай, би гараад очъё
Энхчимэг хамаг хурдаараа хувцсаа өмсөөд орцныхоо үүдэнд гартал тэнд хэн ч байсангүй. Эргэн тойрон хартал хэн ч харагдаагүй тул түүнийг өөрөөр даажигнаж дээ хэмээн бодоод орцондоо орох гэтэл тоглоомын талбай дээрээ Энхчимэг ээ... гэж хэн нэгэн дуудах шиг болов.
Эргээд хартал хайртай хархүү нь зогсож байв. Энхичмэг ихэд баярласан сэтгэлээ нууж ядан түүн дээр очиход тэвэр дүүрэн улаан сарнай гарт нь атгуулав. Жинхэнэ гэнэтийн бэлэг гэдэг л энэ байх даа хэмээн ихэд баярлаж, түүнийг чанга гэгч нь тэврэв.
Тэр үдэш тэд өөрсөдийн сэтгэлээ хоёр биендээ нээж, олон жил хүлээлэгсэн хайраа тэнд л үлдээсэн юм.



-          THE END -

Sunday, February 1, 2015

санаад л байна...

харц чинь дотно байсан
хайр чинь үнэн байсан
тэврэлт чинь халуун байсан
тэгхэд би жаргалтай байсан
тэр мөчийг тэнд нь л үлдээгээд
тэвэрт чинь үүрд жаргахыг хүссэн
энэ л биеэ тэр л хэвээр нь
энгэрт чинь би очихыг хүссэн
үнсэлтийг чинь би хэзээ ч мартахгүй
үнэн юм гэвэл ердөө л энэ
халуун дарсыг чиний л уруулнаас
үүрд мөнх амталхыг хүссэн
би чамайг хүссэн
бүтэн биеэ энхрийлж хүссэн
би чамайг санасан
бүтэн шөнийн турш үгүйлж хоносон
              одоо ч гэсэн би чамайг санаад л байна...