Friday, August 8, 2014

Би намрын бороонд гомдсон

над дээр иргэж ирээгүй анхны минь хайрт шиг
нэг л хөндий аашилж байсан чи
огтоос ер танихгүй хүн шиг
орчилонд надтай зөрөөд өнгөрсөн чи
намрын бороонд би дэндүү ихээр гомдсон...
гомдлоо гэж би чамд 
хичнээн их хэлээд ч
дэлхий ертөнцөөр уйлан дуулаад ч
миний гомдол тайлагдаагүй ээ
учир нь би чамайг мартаж ер чадаагүй...
... тэр жилийн сүүлчийн захидал
намрын бороонд би дэндүү ихээр гомдсон