Tuesday, November 6, 2012

би энэ намрыг
олон ч сар хүлээсэн
хэн нэгнийгнаддээр дагуулж ирэх энэ намрыг
би зөндөө их хүлээсэн
ганцаараа ирээгүй энэ намар
ганцхан над дээр түүнийг минь авчирсан ч
хайрын шүлэг дахин бичих гэж
энэ л намрыг би олон сар хүлээсэн
сэтгэл минь цаанаа л нэг гунигтай
шөнөжин нойр хулжин хөрвөөж хоноход
өөрийг нь бодоод шархалж байгаа зүрхийг минь
өнөөдөр ч тэр анзаараагүй
харцаараа би түүндээ сэтгэлийн үгээ хэлдэг ч
харж амжаагүй ээ тэр миний сэтгэлийг
үгээрээ би түүндээ хайраа илчилсэн ч
сонсож амжаагүй ээ тэр миний хайрыг

No comments:

Post a Comment