Friday, October 21, 2016

-

Тэнгэрт арван тавны сар 
Тодоос тод мэлтийж
Тэвэрт минь ганцхан чи
Эхрлэнгүй мишээж байсан
Тэр үдшийг би мартахгүй ээ
Хээрийн саран биднийг учруулж
Хэнэггүй дурлалд шунахыг зөвшөөрсөн
Хэлтгий саран биднийг ивээж
Хэн хэндээ сэтгэл алдарсныг тэнд л гэрчилсэн
Дулаахан байсан чиний минь энгэр
Дурлалдаа шатаж байсан бидний зүрх
Цаг хугацааг ганцхан тэнд нь л үлдээгээд
Дэргэдээс чинь би холдохыг үл хүснэ
Тэнгэрт арван тавны сар
Тодоос тод мэлтийж
Тэвэрт чинь ганцхан би
Жаргалтай гэгч нойрсоно
Энгэрт минь ганцхан чи минь үлдэж
Энэ л үдэш бид нэг хүн болж хоцорно
Зөөлөн хацарт чинь уруулаа би хүргэж
Зөвхөн чамдаа хайртай гэдгээ мэднэ
Дулаахан энгэрт чинь би чандага шиг шургаж
Ганцхан чинийх гэдэгтээ итгэл төрнө
Юу ч болсон алдахгүй юм шүү гэж
Яг энэ л хоромд өөртөө би амална
Чи миний цорын ганц нэгэн
Энэ л амьдралын минь ганц луужин
Чи миний хэнд ч хэлээгүй нэгэн
Чиний л дэргэдээс би амьдралаа олсон
Ханьдаа би хайртай

No comments:

Post a Comment