Monday, October 24, 2016

хөнгөмсөг залуу

Зун чи хөнгөмсөг залуу юм
Галзууртлаа дурлахыг минь зөвшөөрчихөөд
Хэнэг ч үгүй эргээд алхдаг
Хэнгэнэтэл уйлхад минь хань болно гэж амлачихаад
Хаашаа ч юм яваад өгчихдөг
Гомдмоор, бас талархмаар
Зун чи хэнэггүй залуу юм
Гараас минь атгаад тэнгэрийн хязгар хүрнэ гэж амлачихаад
Газар дээр ганцхан надад дурласан гэж итгүүлчихээд
Хээрийн шувуудаас түрүүлээд нисчихдэг
Хэнэггүй нь арай л дэндсэн залуу юм чи
Гуравхан сарын настай энэ ганган хархүүд
Галзууртлaа дурласан нь миний буруу
Гараас минь тавьхыг мэдсээр байж
Дэргэдээ аргамжсан нь миний алдаа

No comments:

Post a Comment