Wednesday, June 27, 2012

тэнгэрлэг оршихуй

салхины аясанд наадан тоглох
сайхан чиний минь шаргал үс
сэм сэмхэн бодлыг минь хөндөх
сэтгэлт чиний минь алаг нүд

бусдаас илүү харамлаж ирсэн
бурхан мэт хайрлан дээдэлсэн
бүгдийн дэргэд бахдаж явсан
бодлын минь эзэн тэнгэр чи

чиний бодол бусдаас нэг л өөр
чиний харц бусдаас нэг л онцгой
чи надад ирсэн бурхны хүү
чи миний тэнгэрлэг оршихуй

хорвоогийн хүмүүс адилгүй ч
ховорхон сэтгэлээрээ тэр бусдаас онцгой
хүний орчилонг олж төрөхдөө тэр
ханхүү бус хайрт минь байсан

нарт орчилонд ганц л тохиох
насан туршын минь миний л амраг
хоёргүй сэтгэлээр хослон амьдрах
хайрын минь эзэн тэнгэр чи

No comments:

Post a Comment